Friday 18 July 2008

Эфэс- Эртний хот






Задгай театр




Парламент-ын ордон






хавтангуудаа хооронд нь барицалдуулахын тулд дээрх шиг "ШҮДЛЭДЭГ" байжээ.






Номын сангийн үүд
Ганц давхар энэхүү өндөр таазтай номын сангийн үүдэнд арга билиг, оюун ухаан ... а зэргийг дөрвөн эмэгтэйгээр зүйрлүүлсэн хөшөө байдаг юм билээ. Хааяа ч гэсэн эмэгтэйчүүдийг ийм маягаар магтан дуулж баймаар юм даа. Кино бүр дээр буланд


Арга билиг билүү оюун ухаан ч билүү сайн санахгүй байна аа :(





Номын сангийн үүдэнд, тааз. Дээр харагдах байгаа том том багана номын сангийн хаалга хоёрын завсарт


Задгай театрын бүтнээрээ харагдах байдал





Yedi uyuyanlar- Унтаж буй 7

Эфэс рүү явах замд нэгэн салаа зам байх бөгөөд түүгээд ороод явахад унтаж буй долоон оршуулга таарна.

Энэхүү газрын домог нь их сонин юм билээ.

Христүүдын Ром улсын төртэй ойлголцолд хүрдэггүй хамгийн том асуудал нь "Imperial Cult" байж. Энэ Cult, Христүүдээс Imperial Сүмд өргөл өргөхийг (тахих) шаардах аж. Тахихгүй бол төрийн дайсан хэмээн үзэж шийтгэдэг байжээ.

Эзэн хаан Decius үед долоон Христиан залуугaaр өргөл барьц барьх гэсэнд, 7 залуу зугтаж нэгэн агуйд толгой хорогдож ээ. Долоон залуу хэсэг хугацааны дараа нойр нь хүрээд байхаар нь унтчихаж гэнэ. Сэрснийхээ дараагаар хот орж идэх юм авах гэсэнд 1 шөнө биш 200 жил унтсан, тэр үед Ром даяар Христийн шашин ихэд дэлгэрсэн байжээ.

Theodosius II, долоон залуу унтаад 200 жилийн дараа сэрсэн явдлыг сонсоод үүнийг ‘Resurrection’ буюу үхсэний дараа сүнс буцаад дэлхийд ирдэг хэмээх итгэл үнэмшилийг бататгасан хэмээн үзнэ.

Долоон залуу жам ёсоороо насан эцэслэсэнийх нь дараа сүр дуулиантай оршулах ёслол хийж, тэднийг оршуулсан агуйн дээр нэгэн сүм барьжээ.

1927-28 онд энд хийгдсэн унтаж буй долоог оршуулсан агуй хавиар архилогийн малтлага хийсэнд, нэг сүмээс гаднаа зуу зуун оршуулга олджээ. Сүмийн хана мөн оршуулгуудад ариун, гэгээн (holy) хэмээн тооцогдох болсон долоод зориулсан бичвэрүүд байдаг байна.

Унтаж буй долоод болж өгвөл ойрхон орчуулуулах хүсэл зуу зуун жил үргэлжилжээ.

Гэгээн Mary Magdalene (шинэ болон хуучин гэрээн дээр түүний тухай гардаг. Зарим эрдэмтэд түүнийг Христиййн эхнэр нь байсан гэж үзэх нь бий.) энд оршуулагдсан гэнэ шүү.







No comments: