Tuesday 2 September 2008

Та үүнийг мэдэх үү?

1. Мөнгийг цаасаар биш даавуугаар хийдэг аж.

2. Heinz кетчупэн дээр байдаг 57 тоо нэг үе тус компаны үйлдвэрлэдэг байсан дарсан огурцины төрлийг илтгэдэг аж.

3. Ходоод маань 2 долоо хоног дутамд нэг давхрага салиа шинээр үйлдвэрлэдэг байна. Тэгдэггүйсэн бол өөрөө өөрийгөө боловсруулах гэнэ шүү.

4. Нугасны гуаглах ямар ч охиолдолд ер цуурайтдаггүй гэнэ. Мөн хэн ч үүний учрыг олоогүй аж.

5. McDonald’s ашигийннаа 40% нь ‘happy meals’-ээс олдог гэнэ.



6. Хүн бүрийн хурууний хээ өөр байдагчлан хэлний хээ бас өөр өөр байдаг аж.

7. Зөвхөн Америкт өдөр бүр 12 шинэ төрөгсдийг буруу эцэг эхэд өгдөг аж.

8. 1880-аад оныг өгүүлэх “Ben Hur” (1969 онд) кинон дээр жижиг улаан машин хальт үзэгддэг гэнэ.

9. Warren Beatty, Shirley Maclaine нар ах дүүс аж.

10. Шоколад нохойны зүрх болон мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг аж. Хэдхэн ounces (хэмжих нэгж, АНУ-д хэрэглэгддэг. 100гр=3.5oz) шоколад жижгэвтэр нохойг алах чадвартай гэнэ шүү.

11. Ихэнх уруулын будагнууд загасны хайрс агуулдаг аж.

12. Donald Duck хүүхэлдэйн киноны гол баатар өмд өмсдөггүйн улмаас Финландад хориглогдсон аж.

13. Кетчуп 1830-аад онд эмчилгээний зориулалттай зарагдаж эхэлжээ.

14. Leonardo Da vinci нэг гараараа бичиж байхдаа нөгөө гараараа зурж чаддаг байжээ.

15. Las Vegas дахь нэг ч казинод цаг байдаггүй аж.

16. Хэдхэн дусал ликёр хилэнцэт хорхойг галзууруулж, өөрийгөө хатгахад хүргэдэг гэнэ.

17. American Airlines 1987 онд бизнесс класс-аар зорчигчдийн салатнаас 1 ш олив хассанаар 40,000$ хэмнэж байжээ.

18. Сонгино арилгахдаа бохь зажиллавал уйлдаггүй гэнэ шүү.

19. Guiness Book Of Records (Гиннесийн ном) номын сангуудаас хамгийн ихээр хулгайлагддаг ном гэнэ.

20. Сансрын нисгэгчид нисэхэээсээ өмнө буурцаг идэхийг хориглодог аж. Учир нь буурцаг хий ялгаруулдаг бөгөөд хувцасан дотoрх агаарын солилцоо нисгэгчдийн хувцасыг гэмтээдэг аж.

4 comments:

Anonymous said...

Мэддэггүй зүйл зөндөө байнөө, сонирхолтой мэдээлэл тавьж, мэдлэгийг маань нэмсэнд баярлалаа.

baterdene said...

хахахав Их хөгжилтэй, бас мэдүүштэй юм аа. Блог чинь маш их таалагдлаа. Сайн бичдэг юм байна шүү. Эхнээс нь авахуулаад л уншаад сууж байна.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хосоо хэрэгтэй гэхээсээ илүү хэрэггүй мэдээллүүд байгаа биз дээ, гэхдээ нэг уншичихад гэмгүй :)
Бат-Эрдэнэ Магтсанд талархаж байна өө, би бас таалагдсан блогоо эхнээс л авхуулаад уншиж өгдөг :)

amur said...

Нэмэх нь нэг.
Walt Disney-н эзэн, Мики хулганы эцэг өөрөө бодит амьдрал дээр хулганаас айдаг хүн байсан гэдэг.