Tuesday 2 December 2008


Хоол хийсэний, усанд орсоны дараагаар хэсэглэчилсэн цэвэрлэгээнд зарцуулах 5-10 минут амралтын өдрүүдийг тань "АВРАНА". Хэдэн минутын хэсэглэчилсэн цэвэрлэгээ нь амралтын өдрүүдийг тань авараад зогсохгүй гэр тань байнга эмх цэгцтэй, хэзээд хэн ч ирсэн нүүр улайхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

ГАЛ ТОГОО

Оройн хоол бүрийн дараа тавхан минут илүүчилэн

- Плитка, бэлтгэх тавцангаа арчи. 2 минут.
- Хогоо шүүрд. Хэрэгтэй гэж үзвэл нойтон алуураар арч. 3 минут.
- Угаалтуураа угаа, зуухаа арчи. 2 минут.

Хана шкапанд сард 2 удаа 13 минут зарцуул.

- Аяга тавагнаас өгсүүлээд будаа сахараа тавьдаг шкап, шургуулгаа арчихад 2 долоо хоногт 1 удаа 13 минут.
- Хөргөгчний гадна, дотор талыг долоо хоногт нэгхэн удаа 2 минут зарцулан арчи.

ВАНН

Усанд орсоныхоо дараа 3 минут зарцуулаад

- Шүршүүрээ бариад 30 секунд ваннаа шүрш. Хэрэгтэй гэж үзвэл хөөстэй бамбалзуураар угааж болно.
- 00 угаахдаа 1 минут зарцуул.

Ванн, 00-н шал арчих, 1 минут.

- Салфетка, 00 цаас эсвэл алчуураар ванн, 00 шалыг арчи. 1 минут.

2 долоо хоногт 1 удаа 14 минут

- 00-оо, 00-ын шалыг бактеригүйжүүлнэ. 1 минут.
- Угаалтуураа угаа. 2 минут. Толь, усны цоргыг хуурай алчуур, 00 цаасаар арчина.
- Ванны ханыг угаалгын нунтаг эсвэл элдэв зориулалтын спрей хэрэглэн угаана, арчина. 5 минут.
- 00-руугаа зоиулалтын шингэн цацаад ойролцоогоор 7 минут байлгаар шоктиор үрнэ. Гадаргыг чийгтэй алчуураар арчина.
- Ванны хамгийн бохир хэсэг нь угаалтуурын доод хэсэг байдаг. Энэ хэсгийг хуурай эсвэл чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ.

ТОМ ӨРӨӨ

Унтахаасаа өмнө 3 минутанд

- Цэгцлэнэ. 2 минут.
- Хэрэггүй сонин, сэтгүүлийн хаяна.
- Өрөөний хэвсгү хэгийг 1 минутанд арчина.

2 долоо хоногт 12 минут зарцуулан

- 7 минут зарцуулан тоосоо арчина.
- Хана чийгтэй алчуураар арчина.
- Шалаа шүүрдээ, арчина. 5 минут.

УНТАЛГАНЫ ӨРӨӨ

Гэрээсээ гарахаасаа өмнө 2 минут

- Ороо хураагаа, дэрээ засаж тавина.
- Хувцаснуудаа цуглуулаад шкабандаа байрлуулна.

2 долоо хоног дутамд 6 минут

- Орны даавуу, бүтээлгээ угаана. 3 минут.
- 3 минутанд шалаа арчина.


Цэвэрлэгээг богиносгох 4 арга.

1. Өдөр бүр 5 минут заруулан өрөөнүүдээ цэгцэл.
2. Цэвэрлэгээг хялбарчилагч багажуудтай байх хэрэгтэй.
3. Нойтон цэвэрлэгээнээс өмнө хуурай цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
4. Төлөвлөгөтэй ажиллах хэрэгтэй. Ваннаа эхэлж цэвэрлчихээд дараа ус авахаар орохдоо бохирдуулчихвал дахин цэвэрлэх хэрэг гарна.

No comments: