Tuesday 29 April 2008

Interrail-Хямд зардлаар Европоор аялах боломж


Интеррэйл пасс систем нь Европын 30 орныг хамарсан, Европын орноор аялагчдыг хамгийн бага зардалаар олон орон аялуулах зорилготой, улс хоорондын, вагоны билет юм. Үнийн тариф нь 4-11 насныхан xүүхэд, 26 хүртэл насныхан залуучууд, 26 буюу дээш насныхан насанд хүрэгчидгэсэн 3 ангилалтай. Дээрх билет нь 2 дугаар зэргийн галт тэргээр зорчих билет тул хэрэв та 1 дүгээр зэргийин галт тэргээр (хурдан галт тэрэг) зорчихыг хүсвэл нэмэгдэл үнэ төлөх шаардлагатай болдог аж.

Interrail-д хамрагдах улсууд;
Interrail билетээр Австри, Бельги, Босни–Герцеговин, Болгар, Чех, Харват, Даньмарк, Финланд, Франц, Их Британи, Герман, Грек+*, Унгар, Итали, Лүксембүрг, Мотенегро, Недерланд, Норвеги, Польш, Португал, Ирланд, Македон, Рум, Серби, Словак, Словень, Спайн, Швед, Швейцар, Турк зэрэг 30 улс руу галт тэргээр аялж болох юм.

*Аттика групын Итали Грекыг холбох усан завь.

Yнэ "eвро"

*Хүүхдүүд насанд хүрэгчдийн үнийн талаар зорчидог.

Flexi
Аялагч 5 эсвэл 10 өдөр сонгоод (аялалын хугацаанд), сонгосон 5, 10 өдрүүддээ галт тэргийг хүсэн үедээ хэрэглэх үйлчилгээ юм. Таны галт тэргийг хэрэглэхээр сонгосон өдрүүд тань дараалсан эсвэл өдөр алгассан байж болно. Жишээ нь:
"Х", төрсөн огноо: 1985.01.01
2010.12.30 өдрөөс эхлэн 22 хоногын турш аялахаар зэхэж байгаа тохиолдолд..
1. "Х" залуучуудын тариф-ээр аялах боломжтой. Учир нь таны замд гарсан өдрийг харгалзана.
2. Flexi билетыг сонгосоноор аялалын эхлэлээс төгсгөл хүртэл сонгосон 10 өдөртөө, өдрийн хэдэн ч удаа галт тэргээр зорчиж болох юм.

Аялах хугацаанд билетээ гээсэн тохиолдолд нөхөж олгогддоггүй тул та билетээ сайн хямгадаарай!
Aялал эхлэхээс өмнө билетээ буцаахыг хүсвэл 15% шимтгэлтэй.

Билетийг Austria, Belgium, Bosnia-Herzegovina, Bulgaria, Croatia, Czech Republic, Denmark, Finland, Former Yugoslavian Republic of Macedonia, France, Germany, Greece, Hungary, Ireland, Italy, Luxembourg, Montenegro, Netherlands, Norway, Poland, Portugal, Romania, Serbia, Slovakia, Slovenia, Spain, Sweden, Switzerland, Turkey, United Kingdom; зэрэг Интеррайлд хамрагддаг улсууд мөн
Aland Islands, Albania, Andorra, Belarus, Cyprus, Estonia, Faeroer Islands, Gibraltar, Guernsey, Iceland, Isle of Man, Jersey, Latvia, Liechtenstein, Lithuania, Malta, Moldova, Monaco, Russia, San Marino, Svalbard and Jan Mayen, Ukraine, Vatican зэрэг бусад Европын улсуудаас, аялал тань эхлэхээс 3-6 сарын өмнө, пассапортоо барьж очоод авч болдог юм байна.
Онлайнаар билeт авахыг хүсвэл энд дараарай!

Friday 25 April 2008

Гөлөгхөн (puppy)

Tuesday 22 April 2008

Cам хорхой (shrimp)


Cам хорхой киригами.

Та ээж болох гэж байна уу?

Та ээж болох гэж байна уу? Жирэмсэн байх хугацаандаа хэрэглэхэд зоримжтой/ зохимжгүй хүнсний талаар ямар ч мэдээлэлгүй байна
уу? Та тэгвэл доорх мэдээллүүдийг уншаад нэг үзээрэй!

* Жирэмсэн байхдаа 6-20 хүртэл кг авах нь хэвийн үзэгдэл гэнэ.

* Та 2 хүний хоол идэх хэрэгтэй юу?

Эхний 3 сард өдөрт 2.400 калори
Хоёр дахь гурван сар өдөрт 2.600 калори
Сүүлийн 3 сар 2.800 өдөрт калори авахад хангалттай.

* Эмэгтэйчүүдийн 70%-д нь ажиглагддаг язрах үзэгдлийг жирэмсэнийхээ 18 дахь долоо хоногоос тос түрхэн, массаж хийсэнээр багасгаж, бүр язралтгүйгээр төрж болно.

* Идэх бас Идэхгүй хүнс:

Жирэмсэн эмэгтэй төмөр, калци, уураг их хэмжээгээр авах хэрэгтэй байдаг бөгөөд
уураг: улаан мах, загас, сүү. төмс, whole meal-тэй бүтээгдэхүүнүүд (хар талх)
калци: өдөрт хагас литр сүү, сүүн бүтээгдэхүүн
төмөр: ногоон ногоо, улаан мах, хар талханд агуулагддаг байна.

Харин жирэмсэн байх хугацаандаа аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй хүнсний листэд түүхий улаан мах, элэг, түүхий өндөг, түүхий (боловсруулаагүй) сүү багтдаг юм байна.

Sunday 20 April 2008

Зөв гэж боддог, мэддэг буруунууд

Английн FSB эрүүл мэндийн зөвөлгөөний төв бидний "Зөв гэж боддог буруунууд"ийн талаар судалгаа хийсэн байна. Тэдний үзэж байгаагаар насанд хүрэгсдийн 50% нь ээжүүдийн уламжилалт эрүүл мэндийн зөвөлгөөг ХӨДЛӨШГҮЙ ҮНЭН гэж боддог гэнэ.

1. С витамин ханиадын төрлийн өвчинтэй тэмцдэг: БУРУУ
С витамин нь дархлалыг сайжруулдаг. Хaниадыг эмчилдэггүй.

2. Өдөрт нэг алим эмчээс хол байлгана: ЗӨВ
Алиманд байдаг исэлдэлийн эсрэг (антиоксидант) бодисууд нь хорт хавдартай тэмцэж, зүрхийг хамгаална, холестрол багасгана.

3. Нойтон үстэй гадагшаа гарах нь ханиад хүргэдэг: БУРУУ
Ханиад хүрэх нь вируснаас болдог.

4. Тахиа чанасан усанд шөл хийж идэх нь ханиаданд тустай: ЗӨВ
Халуун шингэн уух, тахианы махан дахь шим, давс ханиаданд нөлөөтэй.

5. Нэг хундага дарс сайн: ЗӨВ
Улаан дарсанд байдаг антиоксидан судас битүүрэхээс хамгаалдаг.

6. Цатгалан байхдаа сэлэх аюултай: БУРУУ
Цатгалан байхдаа сэлэх нь эрүүл мэндэд хортой нөхцөл биш.

İstanbul



Стамбул хотыг танилцуулах богино хэмжээний клип. Энэ клипний онцлог нь видео камераар биш 1500 фото зургийг ашиглан хийсэн оршино. Энэхүү клипийг хийхэд нийт 5.5 сар зарцуулжээ.

Friday 18 April 2008

Цаасан шувуу

Хамгийн алдартай оригаминуудийн нэг бол яах аргагүй "цаасан шувуу" (折鶴-orizuru) юм. Цаасан шувуу нь энх тайвaныг бэлэгдэх болсоны шалтгаан нь Садако Сасаки хэмээх 12 настай (1955 онд) охин Хирошимагийн цөмийн дэлбэрэлтээс амьд гараад, хордлогоноос (leukemia) болоод үхэх гэж байхдаа илүү урт удаан амьдрахын тулд 1000 цаасан шувуу нугалхаар шийджээ. Өөр бусад хордогсдын үхэж байхыг хараад амьд үлдэхгүйгээ ухаарсан тэрээр үхэн үхтэлээ дэлхийн энх тайваны төлөө залбирах болсон байна.
Өөр нэгэн хувлбараар бол үхэхээсээ өмнө тэрээр 644 цаасан шувуу эвхэсэн бөгөөд үхсэнийх нь дараа ангийнх нь хүүхдүүд цаасан шувуу эвхэж 1000 болгоод, 1000 шувууны хамтаар оршуулсан аж. Hiroshima Peace Park-д түүний найзуудийн байрлуулсан Садако-гийн хөшөө байдаг бөгөөд жил бүр хөшөөнд мянга мянган цаасан шувуу өргөдөг байна. Мянган цаасан шувууг 千羽鶴-senbazuru гэдэг aж.

Од

折り紙-Origami: Ori-нугалах, Kami-цаас хэмээх хоёр үгнээс бүрдсэн цаас нугалах урлаг юм. Хятдаас гаралтай цаас нугалах урлаг нь, 6. зууны үед лам нар Япон руу цаас зөөж эхэлсэнээр, Арлын оронд оригами нэрээр түгжээ. Оригамигийн хайчилдаг хувилбарийг кригами гэдэг аж.

Thursday 17 April 2008

Бэлэг боох урлаг

Бэлгийг хэрхэн үзэмжтэй боох вэ? "Бэлэг боох" талаар хөөрхөн сайт олоод хуваалцмаар санагдлаа :)



Wednesday 16 April 2008

Tuesday 15 April 2008

Санамсаргүй нээсэн 10 бүтээл.

1. Чипс: Нью-Йорк хот. Үйлчлүүчлүүлэгч нь шарсан төмсөө хэт зузаан байна хэмээн гомдоллосоны үндсэн дээр тогооч Жорж Крум, төмсийг маш нимгэн хэрчин, шарсанаар чипс үүссэн байна. Чимпсний төрсөн өдөр 1853.08.24 юм байна.


2. Рентген (Röntgen) аппарат: 19. зууны үед Герман эрдэмтэн Wilhelm Conrad Röntgen цацраг идэвхт бодис судалж байгаад, нэвт яс харагддагыг нээсэн байна. Рентген туяа гэдэг нь цэнэгжсэн цахилгаан соронзон долгионы урсгал бєгєєд ердийн гэрлийн туяанаас давтамж нь харьцангvй богино байдаг байна. Энэ чанар нь аливаа биетийг нэвтлэх боломж олгодог. 1985.12.22 ны өдөр дээрх эхнэрийхээгарний зургийг авсан байна. Ядам хуруун дахь хар зүйл нь түүний эхнэрийн бөгж нь юм санж.



3. Пейч: Инженер Перси Спенсер, магнетрон барьж байхад нь халаасанд нь байсан чихрийн хайлсаныг мэдээд, анх пейчний санааг олж авсан байна. 1945.10.08 анхны пейчийг туршихаар Бостонд нэгэн ресторанд байрлуулсан байна. 1947 онд анхны пейчийг Radarange нэртэйгээр гарсан нь ойролцоогоор 1.8 м өндөр, 340 кг жинтэй байжээ.



4. Пениццилин: 1928.09.28 Шотланд эмч Sir Alexander Fleming судалгаа хийж суухдаа санадгүйгээр анхны антибиотик пениццилинийг нээжээ. Сүүлд нь өөрөө "When I woke up just after dawn on September 28, 1928, I certainly didn't plan to revolutionize all medicine by discovering the world's first antibiotic, or bacteria killer, But I guess that was exactly what I did." хэмээн дурсан бичжээ.


5. Сахар орлуулагч: 1976 онд Tate & Lyle компань эрдэмтэд Queen Elizabeth Коллеж-ийн судалаачид Leslie Hough, Shashikant Phadnis нарын хамтаар нээсэн байна. Сахар орлуулагч нь бидний мэдэх сахарнаас 600 дахин хүчтэй амттай юм байна.



6. Бренди: Усан үзэмний дарснаас гаргаж авдаг дарсыг нь 12 дугаар зууны үед наймаачид анх нээсэн гэж үздэг. Нэр нь Голланд хэлний brandewijn (Dutch brandewijn—'burnt wine') шатаасан, халаасан дарс үгнээс гаралтай.14 дүгээр зууны үед үргүн хэрэглэгдэх болсон бренди нь 40-60% хувийн хатуулагтай байдаг.



7. Нъю-Йорк 1839 он. Чарлес Гүүдер хатууруулсан резин, хуванцарыг (vulcanize rubber) нээн, 1844.06.15ны өдөр патентыг нь авсан байна.


8. LSD : 1938.11.16, Швед эрдэмтэн Алберт Хофманн хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа LSD, хар тамхины төрлийг санаандгүйгээр нээсэн байна.



9. Баримлын шавар: 1943 онд (дэлхийн 2 дугаар дайны үед) New Haven дахь General Electric-т ажилладаг Шотланд эрдэмтэн В.Жамес (James Wright) Азиас импортлох боломжгүй болсон резинийг гаргаж авах гэж оролдож байгаад санаадгүйгээр нээсэн байна.



10. Pfizer-ийн Sandwich, Kent, Англи дахь судалгааны төвд ажилладаг эм зүйчид нээсэн байна.1996 онд патентжуулжээ.

Monday 14 April 2008

Карие (Chora) сүм


Карие сүмийн түүхийг сөхвөл манай эрний 6. зууныг хүрнэ. Одоогийн дүр төрхөө Оттоманы үед мөн 20 зууны хоёр дугаар хагаст өртсөн гал түймэрийн дараагаар хийгдсэн сэргээлтээр олж авсан байна. Аврагч Христэд зориулагдсан энэхүү сүмийг 534 онд Justinianus-ийн үед Гэгээн Тheodius бариулсан байна. 11. зуунд 1.Алесиос-ийн хадам эх Maria Doukaina шинэчилсэн байна. 1204-1261 онуудад болсон Латины эзлэлэтээр ихэд гэмтэл үүссэн байсныг 14 зуунд Theodoros Metokhites сэргээсэн байна.
1296 онд болсон газар хөдлөлтөнд гэмтээгүй тус сүмийг Фатих Султан Мехмет Стамбул хотыг эзлэн авснаасаа нилээн сүүлд 1511 онд лалын сүм болгон хувиргасан байна.
Лалын сүм болгон ашиглаж байхдаа таазан дээрх шигтгэмэл, фреско-г хаахын тулд модон хаалт тавиж, будаж байжээ. 1948-1958 онуудад Америкийн Бизантын Институт будсан байсан шигтгэмэл (мозайк), фреског ил гаргасан байна. 1948 оноос өнөөг хүртэл Карие мүзей нэрийн доор үйл ажиллагаа явуулж байна.Энэ сүм нь Турк улсын хэмжээнд хамгийн их шигтгэмэлтэй сүм юм байна.Энэхүү сүмд оронгуут нэт хонгилд Христийн, өөр нэгэн хонгилоор түүний эх Мариягийн амьдралыг үгүүлсэн доорх шигтгэмэлүүд байрлана.