Thursday 20 August 2009

http://toli.query.mn/

Арван жилд "худлаа үнэн" Монгол хэлний олимпиадад ордог байхдаа Цэвэлийн толь гэж үгүй ээ мөн олон сонсож билээ, даанч ховор болтой гэгээн дүрийг нь харж чадаагүй юм. Монголд очихоороо Гэсэр, Жангар, Нууц Товчоо, Цэвэлийн толь зэрэг айл бүрт байвал зохих судар шиг номнуудыг олж хувийн номын сандаа залнаа гэсэн бодолтой байдгийн хувьд Очко блогчины хэрэгжүүлж байгаа Цэвэлийн толийг онлайн болгох төслийг 2 гараа өргөн дэмжээд, эхний ээлжинд хэд гурван үг оруулав. Гадаад дотоодод байгаа, өдөр дутмын хэдхэн үгээс цаашгүй, заримдаа ойголцохын тулд байгаа орныхоо хэлийг хэрэглэх дээрээ тулсан бид залуусын хувьд Цэвэлийн толийг онлайн болгох нь цагаа олсон их зөв алхам гэж бодож байна, хувьдаа.
Шивэх явцад сонин содон үгтэй тааралдаад, төрлөх Монгол хэлээ сурах, таны шивсэн мөн үгийг дараа нь хайх олон олон хүнд буян болох гээд олон давуу талтай мэт.
Хэрхэн бүртгүүлэх, үг оруулах зэргийг их ойлгомжтой тайлбарласан байна лээ. За тэгээд залуусаа ганц хоёр гэлтгүй оруулаад байгаарай, олны хүч оломгүй далай гэдэг дээ..

Я. Цэвэлийн "онлайн" толь, товшоод байгаарай..

1 comment:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ тольний хамгийн урт тайлбартай үгийг бараг би бариад авчих шиг боллоо :) БОЛОХ гэдэг үг бүтэн нүүр тайлбартай юм байна гээч, хэд хэд хувааж л оруулахаас...