Thursday 27 May 2010

Яст мэлхий (Red Eared Slider)


Гэрийн тэжээвэр яст мэлхийнүүд ихэнхдээ Red Eared Slider төрлийх байдаг. Энэ төрлийн яст мэлхий гэрийн нөхцөлд 70 орчим насладаг.

Идэш: Зулзаган яст мэлхийнүүдийг уураг ихтэй хүнсээр тэжээвэл зохино. Хөгшрөх тусам нь ногоогоор тэжээх хэрэгтэй.

Юуны түрүүнд Sera, Tetra зэрэг брэндийн яст мэлхийний хоолыг ГОЛ ХҮНС болгон авна. Үндсэн хүнсний хажуугаар хатаасан сам хорхой, чанасан өндөгний цагаан зэргээр холлоход тохиромжтой. Махан төрлийн хоол өгөх нь зоримжтой биш. Зулзагууд өдөр бүр толгойныхоо дайтай хоол идэх хэрэгтэй байдаг. Хэт их хоол өгсөн тохиолдол хэт таргалдаг бөгөөд яст мэлхийний хэт таргалалтыг эмчилэхэд ярвигтай байдаг.

Насанд хүрсэн яст мэлхийнүүдэд өдөр алгасан шахмал тэжээл өгөн идхийх нь хэрээр ногоо (байцаа, бууцай, салат навч) өгөх хэрэгтэй. Хааяа гүзээлзгэнэ, гадил зэрэг жимс өгөхөд гэмгүй.

Аквариум: Яст мэлхийний хоргонд шүүлтүүр, халаагч (ус нь 28 C байвал зохимжтой) хүссэн үедээ гарч хэвтэх хуурай газартай байх хэрэгтэй. Хуурай газрын дулаан 32-33C байна.

Petshop-т зарагддаг яс хатууруулагчыг авахгүй, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүнүүд хэд хэдэн төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд түүний оронд өндөгний цагааныг давсгүй усанд чанаад өндөг чанасан уснаасаа усанд нь нэмэх, чанасан өндөгний цагаанаа яст мэлхийндээ өгөх зэрэг арга хэмжээ авч болно.

Нарлах: Яст мэлхийнүүдээ өдөр бүр 15 орчим минутаар нийт 1,5-2 цаг хуурай саванд хийн нарлуулах хэрэгтэй. Энэ маягаар нарлуулах үйл ажиллагааг хийснээр яс нь зөөлрөх гэмээс урьдчилан сэргийлэх боломжтой. Нарлуулах явцад байнгын анхаарал халамж тавиж чадахгүй бол яст мэхийнүүдээ хагас устай саванд хийн сүүдэртэй газар тавина. Нарны шууд тусгал чухал.

Ичээ: Байгаль дээр тэд ичдэг ч гэрийн нөхцөлд эднийг ичээхгүй байх нь чухал. Учир нь гэрийн тэжээвэр яст мэхийнүүдийг фермийн аргаар төрүүлсэн байдаг тул дархлаа нь дорой байдаг. Тиймээс тэднийг ичээвээс сэрэхгүй байх магадлал буй, онцгойлон 4 доош насныхан. Яст мэлхийнүүдээ ичээхгүйн тулд усыг нь тогтмол 24-28 градуст байлгах хэрэгтэй байдаг.


Миний яст мэлхийнүүд

* мөн Red Eared Slider төрлийнх.

* өндөгний цагаан чанаад өгөхөөр их дуртай идэгээдэг. Хальсласан огурцы, алим, гадил, черри гээд элдэв жимнүүдэд бас дуртай. Байцаанд нэг их дуртай биш.

* өвөлдөө хөдөлгөөн нь багасаад хоол ундандаа муу болоод байгаа юм шиг ажиллагддаг.

* тэжээгээд таван жил болж байна. Хоргонд нь халаагуур, шүүлтүүр зэрэг тансаг хэрэглээ байхгүй. Усы нь завтай болоод хэрэгтэй гэж үзсэн үедээ л сольдог.


No comments: