Friday 28 May 2010

Загасны буудал


Terry Luong-н зохион бүтээсэн энэхүү аквариумыг давхарлаж тавин загасны тансаг буудал болгож болох. Нэг бүр нь 28$ үнэтэй аквариумыг авахыг хүсвэл энд дарна уу..

Хуучин шургуулагууд=Шинэ шургуулган шкап


apartment therapy-д нийтлэгд- -сэн хуучин шургуул- -лаганы цуглуулга санаа их таалагд- -лаа. Энд тэндээс хуучин шургуулагууд цуглуулдаг хэргээ...

Thursday 27 May 2010

Яст мэлхий (Red Eared Slider)


Гэрийн тэжээвэр яст мэлхийнүүд ихэнхдээ Red Eared Slider төрлийх байдаг. Энэ төрлийн яст мэлхий гэрийн нөхцөлд 70 орчим насладаг.

Идэш: Зулзаган яст мэлхийнүүдийг уураг ихтэй хүнсээр тэжээвэл зохино. Хөгшрөх тусам нь ногоогоор тэжээх хэрэгтэй.

Юуны түрүүнд Sera, Tetra зэрэг брэндийн яст мэлхийний хоолыг ГОЛ ХҮНС болгон авна. Үндсэн хүнсний хажуугаар хатаасан сам хорхой, чанасан өндөгний цагаан зэргээр холлоход тохиромжтой. Махан төрлийн хоол өгөх нь зоримжтой биш. Зулзагууд өдөр бүр толгойныхоо дайтай хоол идэх хэрэгтэй байдаг. Хэт их хоол өгсөн тохиолдол хэт таргалдаг бөгөөд яст мэлхийний хэт таргалалтыг эмчилэхэд ярвигтай байдаг.

Насанд хүрсэн яст мэлхийнүүдэд өдөр алгасан шахмал тэжээл өгөн идхийх нь хэрээр ногоо (байцаа, бууцай, салат навч) өгөх хэрэгтэй. Хааяа гүзээлзгэнэ, гадил зэрэг жимс өгөхөд гэмгүй.

Аквариум: Яст мэлхийний хоргонд шүүлтүүр, халаагч (ус нь 28 C байвал зохимжтой) хүссэн үедээ гарч хэвтэх хуурай газартай байх хэрэгтэй. Хуурай газрын дулаан 32-33C байна.

Petshop-т зарагддаг яс хатууруулагчыг авахгүй, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүнүүд хэд хэдэн төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд түүний оронд өндөгний цагааныг давсгүй усанд чанаад өндөг чанасан уснаасаа усанд нь нэмэх, чанасан өндөгний цагаанаа яст мэлхийндээ өгөх зэрэг арга хэмжээ авч болно.

Нарлах: Яст мэлхийнүүдээ өдөр бүр 15 орчим минутаар нийт 1,5-2 цаг хуурай саванд хийн нарлуулах хэрэгтэй. Энэ маягаар нарлуулах үйл ажиллагааг хийснээр яс нь зөөлрөх гэмээс урьдчилан сэргийлэх боломжтой. Нарлуулах явцад байнгын анхаарал халамж тавиж чадахгүй бол яст мэхийнүүдээ хагас устай саванд хийн сүүдэртэй газар тавина. Нарны шууд тусгал чухал.

Ичээ: Байгаль дээр тэд ичдэг ч гэрийн нөхцөлд эднийг ичээхгүй байх нь чухал. Учир нь гэрийн тэжээвэр яст мэхийнүүдийг фермийн аргаар төрүүлсэн байдаг тул дархлаа нь дорой байдаг. Тиймээс тэднийг ичээвээс сэрэхгүй байх магадлал буй, онцгойлон 4 доош насныхан. Яст мэлхийнүүдээ ичээхгүйн тулд усыг нь тогтмол 24-28 градуст байлгах хэрэгтэй байдаг.


Миний яст мэлхийнүүд

* мөн Red Eared Slider төрлийнх.

* өндөгний цагаан чанаад өгөхөөр их дуртай идэгээдэг. Хальсласан огурцы, алим, гадил, черри гээд элдэв жимнүүдэд бас дуртай. Байцаанд нэг их дуртай биш.

* өвөлдөө хөдөлгөөн нь багасаад хоол ундандаа муу болоод байгаа юм шиг ажиллагддаг.

* тэжээгээд таван жил болж байна. Хоргонд нь халаагуур, шүүлтүүр зэрэг тансаг хэрэглээ байхгүй. Усы нь завтай болоод хэрэгтэй гэж үзсэн үедээ л сольдог.


Гүзээлзгэнэнэт.ком

Oриг гоо сайханы хямдалтай бүтээгдэхүүнүүд...
Ээждээ, эгчтээ, эхнэртээ эсвэл өөртөө гоо сайханы ориг бүтээгдэхүүн бэлэглэхийг хүсвэл энд дарна уу..

Saturday 22 May 2010

Хүүхэд хөхүүлэх бүтээлэг


Олон нийтийн газар хүүхэд хөхүүлэхэд зориулсан энэхүү бүтээлэг 39$ бөгөөд юүхэв, оёчихомц хэмээгсдэд заавар нь энд.

Wednesday 19 May 2010

Ногоон Prada

Prada, "Bring Your Own Bags" хэмээн нэрлэсэн 36X36 харьцаатай 150"хан" гр жинтэй шоппингийн "цүнх"-ээр "ногоорох" оролдлого хийж байгаа аж. 180 "хан " паундны үнэтэй энэхүү цүнхүүд хэлбэр дүрсгүй торонд сонгино, төмсөө зөөхөөс залхасан эзэгтэйчүүдэд зориулагджээ..

Monday 17 May 2010

Хуурцган хүзүүний зүүлт

Хуучин эсвэл шинэ хуурцгаа уртхан гинжны голд элдэв төмөр утас эсвэл зориулал- -тыг дэгээ, гогдоор тогтоогоод зүүх нь ШИНЭ МОДА шинэ шүү..

Monday 10 May 2010

Хүүхдэд ээлтэй нохойны үүлдэрүүд


World Atlas of Dog Breeds номонд бичсэнээр бүх үүлдэрийн нохой хүүхдүүдэд ээлтэй ч доорх жагсаалтанд багтсан нохойнууд бяцхан жаалуудад онцгой ээлтэй гэнэ. Би хувьдаа нэг хаскитай болох юмсаан гэж мөрөөддийн, хүүхдэд ээлтэй үүлдэрүүдийн жагсаалтанд багтсан нь мэдээж том "+".

Beagle
Basset Hound
Bearded Collie
Beauceron
Bernese Mountain Dog
Boston Terrier
Bulldog
Cocker Spaniel
English Cocker Spaniel
Collie
Curly Coated Retriever
English Setter
Field Spaniel
Flat-Coated Retriever
German Shorthaired Pointer
Golden Retriever
Gordon Setter
Great Pyrenees
Greater Swiss Mountain Dog
Irish Red and White Setter
Irish Setter
Keeshond
Labrador Retriever
Lagotto Romagnolo
Miniature Schnauzer
Newfoundland
Norwegian Buhund
Norwegian Elkhound
Nova Scotia Duck Tolling Retriever
Old English Sheepdog
Otterhound
Petit Basset Griffon Vendeen
Pharaoh Hound
Plott
Pointer
Polish Lowland Sheepdogs ("PONs" Полиш нэр нь "Polski wwczarek nizinny")
Portuguese Water Dog
Saint Bernard
Scottish Deerhound
Siberian Husky
Spinone Italiano
Staffordshire Bull Terrier
Sussex Spaniel
Wirehaired Pointing Griffon

дэлгэрэнгүйг эндээс
Эх сурвалж

Polaroid зүрх


Хайртай хань, эцэг эх, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн хаппи мөчүүдээ поларойд аппаратаар баримтжуулаад ханандаа зүрхэн хэлбэртэй эвлүүлэн тавих: ШИНЭ МОДА

Sunday 9 May 2010

Алдартантай цай



Монро, Чаплин, Аудри, Карл, Наоми зэрэг алдартантай цай уумаар байна уу? Тэгвэл энд дарна уу! Дээрх алдартангуудар чимэглэсэн уут цайнууд
Genious & insani
Zoo
Creativi
Berliner runde
Pirates of tea
Soccer legends
The Princess
Max Moritz
Prêt-à-por
Easter par
Swedish royal
Democra
Cup of fame
Sex, tea & rock'n roll зэрэг сонголттой.
5 уут цай 7,95 € үнэтэй.

Saturday 8 May 2010

Consumption frenzy




















SToP BuYiNG WhAT U Don'T NEeD, Won'T UsE oR AllREAdy HaVE.