Monday, 6 April 2009

Террариум

Террариум нь аквариумын усгүй (шороотой) хувилбар нь аж. Хийхэд хялбархан, чамин террариумуудыг элдэв мөлхөгч (шоргоолж хүртэй тэжээдэг гэнэ) тэжээх эсвэл цэцэг тарих зорилгоор хийдэг байна. Би хоёр яст мэлхийтэй ч тэр 2 маань усных тул террориумд амьтан тэжээх бус ургамал тарих зорилготойгоор судаллаа.
Гэртээ террариум хийхэд томхон шилэн сав бага зэрэг шороо, (декоратиф) чулуу, нүүрс тэгээд хүссэн ургамал тань байхад болно. Сонгосон (сонгох) шилэн сав тань тунгалаг л бол ямар ч хэлбэртэй байж болно, бүр виноны шилээр террариум хийдэг гэнэ лээ. Мэдээж хүсвэл 3 дахь зурган дээрх одой шиг элдэв чимэглэл бас сонгож болно. Террариум хийхдээ эхлээд шилэн саваа сайтар савандаж угаагаад, хатаагаад чулуунуудаа хамгийн доор нь байрлуулна. Дээрээс нь 1 см орчим зузаантай нүүрсэн давхрага яваад эцэст нь тарих ургамалынхаа үндэсийг давахуйц шороо нэмнэ. Хөрсөндөө цэцгээ, навчаа, зүлгээ эсвэл гурвууланг нь суулгаад уртхан цорготой (цэцэг бүрийн үндсэн багахан ус хийж өгнө) усны саваар багахан услаад террариум тань бэлэн болно. Нэг террариумд нэгээс илүү ургамал тарих бол адилхан нөхцөлд ургадаг ургамал сонгох хэрэгтэй. Террариум нь цахирмаа зэрэг эмзэг цэцгүүдийг хамгаалдаг мөн өрөөнд тависан байхад үзэмжтэйгээс гадна террариумд тарьсан ургамал услагаа арчилгаа бага шаарддаг давуу талтай юм байна.





9 comments:

NominGobi said...

http://www.leeloublogs.blogspot.com/
hey girl some nice blogger background if you are interested :)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Thanks, ямар ч байсан background-аа сольчихлоо, ямар болж :)

NominGobi said...

hehhe bichgiin ongo ni aygui budeg bna shd. unshihaar nud ovdohoor... arai todruulchihval bolno bh. bas hoorhon button-d bna lee. tuunees ni avaad tavichihgui yu ;) minii blog yamar bolj? orj uzerei. bi tegj bgad ooriin gesen button hiihiig surnaa gsn hehe.

NominGobi said...

hehe ene blognii ontsig deer suj bgaa shuvuu ni anhaa yumuu :))
hehe ongonii tuhaid bodloo oorchlov. tod yum bna.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Таны блогоор орсоон, тааагдсан. Өнгөний талаар бодлоо яасан хурдан өөрчилдгийн :)

ЗОРИГТ 8 said...

Чи чинь ямар сайхан гэртэй болоо вэ..Үнэхээр их таалагдаж байна..
Надад нэг иийм гэр хийгэд өгөөч..тэх үү...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Зоригтоо энэ их амархан юм байна лээ. энэ талаар бичлэг оруулъя :) одоохон

Зулаа said...

aaavch.. yamar huurhun haragdaj bainaa.. daanch iim goy sawnuud oldohgvi laitai..

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Шилэн эдлэл зардаг дэлгүүрүүдэд яг ижил нь биш ч төстэй шилэн ваарнууд байдаг юм билээ... Даанч үнэтэй байхаар нь өөрийнхөө цахирмаад хуванцар гэр хийж өгсөн :)