Monday 13 April 2009

Хорт хавдар юунаас/хаанаас эхэлдэг вэ?

Нэтээр хэсч байхад сүүлийн үед Монголд элдэв янзын болсон болоогүй өвчин, хорт хавдарын тохиолдол нэмэгдсэн хамгийн аюултай нь залуужсан (Үлэмж- -билгүүн, Билгүүн гээд л..) мэт санагдсан бөгөөд хорт хавдарын үүсэл, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд анхаарвал зохих зүйлсийн талаар Стамбулын их сургуулийн (Европд хамгийн анх нээгдсэн их сургууль) Онкологийн институтын захирал Док.Проф Эркан Топузын мэдэгдэлийг олж уншисанаа хуваалцах нь зөв гэж бодлоо. Мэргэжилийн хүн биш учираас зарим нэг хэллэгт учир дутагдал байвал болгоон соёрхоно уу.

Хорт хавдар юунаас үүсдэг вэ? Түүний хэлж буйгаар хорт хавдарын дархлаа үрийг хэвлийдээ байхад нь тогтож эхлэдэг бөгөөд ийм л учираас жирэмсэн эмэгтэйчүүд, ээжүүд доорх зөвөлгөөнүүдийг анхааран сонсоод чандлан сахивал алдрайхан жаахан үрээ хорт хавдрын бүрэн дархлаатай болгох боломжтой гэнэ.

* Гэртээ орж ирээд юун түрүүнд гутлаа солих хэрэгтэй. Учир нь гадуур өмсдөг гутал тодорхой хэмжээний perticide (тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий) агуулдаг бөгөөд энэ нь гол хорт хавдар үүсгэгчидийн нэг аж.
* Жирэмсэн эхчүүдэд хэрэгтэйгээс их хэмжээний витамин уух нь зохисгүй. Витамин ч гэсэн ихэдвэл хор бөгөөд эм тариа, витаминийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
* Солонгийн долоон өнгөтэй ногоо, жимс зэргээс өдөрт хамгийн багадаа 3-5г (өнгө) идэх хэрэгтэй.
* Эхийн хоолны дэглэмд загас зонхилох (долоо хоногт 1 орчим кг загас идэх хэрэгтэй.) ёстой бөгөөд жирэмсэн эхчүүд долоо хоногт 2 удаа улаан мах идэх хэрэгтэй.
* Гэр дотор хамгийн их perticide цуглардаг газар бол хивс бөгөөд хивсээ угаалгын нунтагтай усаар бус уксустай усаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.
* Угаалгын нунтаг зайлашгүй хэрэглэх бол заавал бээлий өмсөх хэрэгтэй. Резинен бээлийн дотроо нимгэн даавуун бээлий давхарлан өмсөх хэрэгтэй. Учир нь эх жирэмсэн байхдаа их мэдрэмтгий байдаг бөгөөд (аllergic) олон дахин давтагдавал хорт хавдар үүсгэх магадлалтай гэнэ.
* Аяга таваг угаадаг машин зориулсан угаалгын нунтгуудыг мөн газрын тосноос гаргаж авдаг бөгөөд мэдээж хорт хавдар үүсгэх потенцалтай. Эрүүл мэндээ чухалчилдаг бол угаасан таваг аяга уксустай эсвэл лимонтой усаар арчиж ариутгаж болно.
* Бүх төрлийн вокноос татгалзах хэрэгтэй. Угаалгын нунтгыг чидун жимсний, лаврын модны саван зэргээр орлуулж болно. Угаалгын нунтаг зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд их хэмжээний усаар зайлна.
* Шинээр худалдаж авсан дотуур хувцаснуудаа хээглэхээсээ өмнө хамгийн багадаа 2 удаа буцалах хэрэгтэй. Учир нь вагаан бүхий улам цагааруулахын тулд carcinogen (хорт хавдар үүсгэгч бодис) бодисоор угаадаг байна.
* Өрөөний үнэр дарагч спрэйүүдийг мөн газрын тосноос гаргаж авдаг. Тиймээс аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
* Боломжтой бол жимс ногоог шинэ (ургац) дээр нь хөлдөөж хадгалах хэрэгтэй. Мэдээж нэг удаа гэсгээсэн бол дахин хөлдөөлгүй тэр дор нь хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Дахин гэсгээхгүйн хууль бүх төрлийн маханд бас хамаатай.
* Цацраг туяа хорт хавдар үүсгэгч бөгөөд бидний өдөр дутам хэрэглэдэг телевиз их хэмжээний цацраг туяа ялгаруулдаг тул аль болох бага үзэх, үзэхдээ холоос үзэх хэрэгтэй.
* Хүүхдүүддээ долоо хонот 2 удаа Turmeric, сонгино, сармисаар амталсан загасны шөл уулгаж байх хэрэгтэй. Мэдээж улирлын ногоотой.
* Жимс, ногоо, загас жараахай шарах бол канола тос хэрэгтэх хэрэгтэй. Хэрвээ канола тос байхгүй бол чидун жимсний тос хэрэглэж болно.
* Хүүхдүүддээ fastfood төрлийн хоолыг 2 долоо хоногт 1 удаа өгөх хэрэгтэй. Долоо хоногт 3 түүнээс илүү удаа түргэн төрлийн хоол иддэг бол хүүхэд тань идэр насандаа тархины хорт хавдар, цусны хорт хавар зэрэг өвчинөөр өвдөх магадлал 3 дахин ихсэнэ.
* Хүүхдүүдээ бүх төрлийн жимс, тараг (пробиотик байвал сайн) ахиухан идүүлэх хэрэгтэй. Бүх төрлийн бяслаг мөн ахиухан идүүлэх хэрэгтэй. Төвөгшөөхгүй бол таргаа гэртээ бүрэх хэрэгтэй.
* Хүүхдүүдээ цагаан гурил, савс, сахарнаас хол байлгах хэрэгтэй.
* Өдөр бүр нэг атга хушига идэх, идүүлэх хэрэгтэй. Хушиганы оронд алмонд, самар идэж болно. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг аль болох хальстай нь авах хэрэгтэй. Учир нь хорхоо шавижнаас хамгаалахын тулд элдэв хор цацдаг байна.
* Алим идэх, идүүлэх хэрэгтэй. Алим магадгүй дэлхий дээрх хамгийн ашигтай жимс. Өдөрт нэгийг заавал ид.
* Хуванцар, хөнгөн цагаан, зэс сав хэрэглэхгүй байх хэрэгтэй. Аль болох шилэн сав хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоог шилэн саванд хийж угаана. 1 л усанд 9-10 амны халбага уксус тооцож хийн уксустай усанд жимс ногоогоо (салат зэрэг шууд, түхийгээр нь идэх ногоонууд) хийж 30 орчим минут байгаад гаргаж зайлалгүйгээр хэрэглэх хэрэгтэй.
* Жимснүүдийг илүү гялтгар харагдуулахын тулд лааны тос түрхдэг. Тиймээс жимс ногоог идэхээсээ өмнө чидун жимсний савангаар савандаж угаагаад алимны цуутай усанд 30 орчим минут байлгаар идэх хэрэгэй. Дээрх маягаар цэвэрлэсэн жимс ногоог халистай нь эс бөгөөс халислаж идвэл зохилтой.
* Бүх төрлийн байцааны хамгийн гаднах 4 навчийг хаях хэрэгтэй. Бордоо зэргээс наалдсан perticide-г хичнээн ч угаагаад арилгах боломжгүй.
* Хуванцар аяга, таваг, халбага, сэрээ гээд хуванцар бүхнээс (үүнд шар, хар thank you торнууд бас орно) зайлсхийх хэрэгтэй. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд чанартайг нь сонгох хэрэгтэй.
* Жимсийг аль болох шүүслэлгүйгээр (шүүсийг нь шахаж бус) бүтнээр нь идэх хэрэгтэй.
* Зэс тархины хорт хавдарыг өдөөдөг байна. Тиймээс зэсээр хийсэн ээмэг ч байсан бүү зүү.
* Хүүхдүүдээ хиймэл зүлэгтэй талбайд бүү тоглуул.
* Усан сангаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Озоноор цэвэрлэх нь хамгийн найдвартай арга. Хэт их хлортой бол хорт хавдарт урилага өгч байгаагаас ялгаагүй.
* Бүх төрлийн цагаанаас зайлсхийх хэрэгтэй. Үүнд цагаан дэвтэр ч хамаатай. Цагаан дэвтрийг мөн хлороор угаадаг аж.

** perticide-тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий (гэж ойлгов)

5 comments:

Номинговь said...

hichneen unen ch gelee bodohod aiguushtai zuiluud bna. alham tutmaa hyanaj, yu idej yu uuj bgaagaa tsagdaj yavna geheer. medeej eruul mend hamgaas chuhal gehdee l jims nogoogoo savangaar ugaagaad 30min huleej bgad idne geheer.............

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Жимсээ бөөнд нь угаачихаад тавьчихаж болно ш тээ, тэгээд л дараа нь шууд аваад идчихгүй юу :)

Unknown said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Энд дандаа хэрэгтэй, сайн зөвлөгөө байна. Хамаатны хүн маань саяхан хорт хавдраар өөд болсон. Хүн юумыг өөрийн биеэр мэдэрч байж л ухаардаг. Үнэхээр их зовдог аймар юм билээ. Тийм болохоор одоо л урьдчилж сэргийлэхгүй бол хожим оройтох байх. Хөдөөнийхөн хорт хавдраар их өвчилж байгаа нь зэс домбо зэрэгтэй их холбоотой юм шиг санагдлаа.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Юуны өмнө эмгэнэл илэрхийлье. Өвчиний сайн муу сайхан муухай гэж юу байхав, гэхдээ л хорт хавдар их хэцүү өвчин шиг санагддаг... Чадах чинээгээрээ сэргийлж л байвал ядаж өвдлөө гэхэд чадах бүхнээ хийсэн гэж бодоод харамсах нь бага байх юм болов уу гэж боддог.