Saturday 23 October 2010

Ногоон eBay


eBay, бидний мэдэх онлайн худалдааны сайт нэг ногоон алхам хийхээр шийджээ. Энэ арван сараас эхлэн eBay-р эд бараа зардаг худалдаачидад дахин давтан хэрэглэж болхуйц 100 мянган хайрцаг тараах бөгөөд хайрцаг тус бүрийг 5 удаа ашиглахад 4.000 мод 2.4 сая галлон ус, 49 айлын жилийн хэрэгцээг хангахуйц тог хэмнэгдэх ажээ.

Сан Францискод байрладаг загвар зохион бүтээх Office төвийн бүтээсэн эдгээр хайрцгууд 100% дахин ашиглаж болохуйц түүхий эдээр хамгийн бага скоч хэрэглэгдэхүйцээр бүтээгдсэн бөгөөд хайрцаг дээр бичгүү хүртэл усан суурьтай бэхээр хэвлэжээ. Хайрцаг бүр дээр илүү ногоон буюу байгал дэлхийн бага хохирол учруулахуйц хайрцаглах аргууд хэвлэдсэн аж.

Ногоон шувуухайн "Одоо хайчих вэ?" хэмээн асуух эдгээр хайрцгуудыг eBayBox гэнэ.

Хайрцаг дахин ашиглах, шинэ биш ч сайхан санаа... Congrats eBay

Эх сурвалж eBay Green Team

2 comments:

3apaa said...

Super санаа байна даа.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Зараа харин тийм байгааз, надаа ирвэл буцааж илгээлгүй цикл саад болох санаатай байгаа :) Над шуг хүн бага байгаад хайцгууд олон олон гар дамжихын төлөө :)