Tuesday 11 November 2008

Лили Элбэ




Хүн төрлөхтөний түүхэнд хамгийн анхны хүйсээ сольсон тохиолдол Дани гаралтай Einar Mogens Wegener (1882 - 1931) ажээ.
Эйнар Копенхагны урлагийн сургуульд (Kunstakademiet) сурч байхдаа Gerda Gottlieb (1886 - 1940) хэмээх бүсгүйтэй танилцан 1904 онд гэр бүлээ батлуулсан байна. Энэ үед Эйнар 22, Герда 19 настай байжээ. Эйнар байгалийн сэдэвтэй зураг зурдаг бол, Герда ном, загварын сэтгүүлүүдэд зураг зурдаг байжээ. Гэр бүл болсоныхоо дараагаар Эйнар, Герда 2 Итали, Францыг хөндлөн гулд хэсээд 1912 онд Парист сууришжээ. Нэг өдөр Герда загварын сэтгүүлд зураг зурахаар оролдон, зурах зургаа төсөөлж ядан суухдаа Эйнараас урт ойм, өсгийтэй гутал өмсөхийг гуйжээ. Гуйлтын дагуу урт оймс, өндөр өсгийт өмссөнд Эйнарт ер бусын таатай санагджээ. Түүнээс хойш Гердагын олон олон зурганд Эйнар эмэгтэй болон гол модел нь болох болжээ. 1913 оноос хүмүүс Гердагийн зургуудын гол моделийн эмэгтэй биш нөхөр Эйнар нь болохыг анзаарч эхэлсэн байна.

1920, 1930 онуудад Эйнар гадагшаа эмэгтэй хувцаслан гарах болжээ. Эйнар эмэгтэй дүрдээ үнэхээр сайн тоглодог байжээ. Үүнийг хүйсээ солиулах хагалгаанд орохоос нь өмнө ирсэн хэд хэдэн гэрлэлтийн санал батлана. Дотны хэдэн нөхөд нь л Лилиг транс гэдгийг мэддэг бусад хүмүүст Герда Лилиг Эйнарын эгч хэмээн танилцуулдаг байжээ.

Эйнар 1930 онд Герман явж тэндээ 2 жилийн хугацаанд хүйсээ солиулах таван хагалгаанд орохоор болжээ. Нэрээ Лили Элбэ (Lili Elbe) болгон өөрчилсөн Эйнарын эхний хагалгаа төмсөгийг нь авах хагалгаа байжээ. Эйнарын хүйсээ солих шийдвэрийг Герда эхнээс нь дэмжсэн байна. 1930 онд Лили, Герда хоёрын гэрлэлтийг цуцалсанаа Данийн хаан зарлажээ. Лили сав суулгуулах 5 дахь хагалгаандаа орохоосоо гуравхан сарын өмнө нас барсан байна. Лили тав дахь хагалгааныхаа дараа нэр нь үл мэдэгдэх нэгэн залуутай гэрлэхээр тохиролцсон байжээ.
Түүний амьдарлаас сэдэвлэн Дани Охин, "Man into Woman first change" зэрэг хэд хэдэн ном хэвлэгдэн гарсан байна. Лилигийн амьдарлийг сэдэвлэсэн David Ebershoff-ын 2001 онд бичсэн, олон улсад bestseller болж, олон олон хэл рүү орчуулагдаж байсан Дани Охин романаар энэ онд кино хийх гэж байгаа бөгөөд Эйнар/Лилин дүрд Nicole Kidman Гердагийн дүрд Charlize Theron тоглох аж.

Герда 1931 онд Fernando Porta хэмээх Итали дипломаттай гэрлэн Морокко руу нүүсэн бөгөөд 1936 онд нөхрөөсөө салаад 1938 онд Дани руугаа буцсан байна. 1939 онд сүүлийнхээ үзэсгэлэнг гаргаад 1940 оны долоон сард нас барсан байна.


Гердагийн 1921 онд зурсан зураг, Модел Лили

1933

2 comments:

gegeen said...

hehe, sonirholtoi medeelel bainaa. eh survalj ni?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Ehleed ene talaar neg sonin deerees medee unshsiim. Tegeed wiki orood, googledeed gants neg blog deer ene tuhai bichigdsen medeellliig unshaad niiluuleed..