Tuesday 11 November 2008

Индранил олборлогчид

Илакака Мадгаскар. Энэхүү тосгон 1998 оныг хүртэл 40 хүрэхгүй иргэнтэй байжээ. 1998 онд энэхүү тосгоны газрын гүнд индранил (sapphire) чулууны нөөцтэй болохыг мэджээ. Газрын гүн дэх үнэт чулууг нээсэн, зарласан тэр өдрөөс хойш энэхүү тосгоны иргэдийн тоонд тэсрэлт болсон байна.
Өнөөдөр энэхүү тосгонд хамгийн багадаа 19.000 бага насны, 11-12 бүр 9 настай, хүүхэд өөрсдийнхөө, гэр бүлийнхэнийхээ бор гэдэсийг тэжээх гэж гэр бүлийнхнийхээ хамтаар өдөржин ажилладаг байна. Тэд ухаж бэлтгэсэн нүх рүү орон шаардлагатай бол цааш нь ухаж, шуудай хувинг шороогоор дүүргэн гадрага руу гаргана.



Гаргаж ирсэн шороогоо угаана. Аз нь гийсэн өдөр бол ганц хоёр индранил олддог байна. Өдрийн турш ажиллаж олсон хэдэн индранилаа ченж дээр очин солиулаад гэртээ талхтай харьдаг аж.




Тэдний ингэж олсон, талхны мөнгөөр зарсан чулуу цааш хэд хэдэн гар дамжаад дархан дээр очиж бөгж, ээмэгт шигтгүүлээд эцсийн шатанд бэлтэй эмэгтэй гар хуруу, чих, хүзүүг чимдэг аж.





Хэдийгээр индранил цэнхэр өнгөтэй байдаг хэмээх нийтлэг ойлголт байдаг ч индранил улаан (бадмаараг), ягаавтар шаргал (padparadscha)-аас бусад бүх өнгөтэй байдаг аж.
Индранил чулууны үнийг зүсэлт, элдэв өө сэвтэй эсэх, жингээс гадна хаанаас олборлосоноор нь тогтоодог байна. Зах зээлд Тайланд, Шри Ланка, Мадагаскар, зүүн Африк, зүүн Австрали, Америкаас олдсон индранил арай үнэ өндөртэй байдаг байна. Бадмаараг индранил хоёр нэг газраас олдох тохиолдол байдаг иймэрхүү тхиолдолд тус ордны нөөцийг нэг нь давамгайлан бүрдүүлсэн байдаг.

Чернелин ягаан өнгөтэй индранил цэнхэр индранилийг бодвол хямд байдаг бөгөөд хэмээх бодисийг маш бага хэмжээгээр агуулдаг байна. Шар, ногоон индранил төмөр, ягаан индранил chromium хэмээх бодис агуулдаг аж. Ягаан өнгөтэй индранил хэр улаантай ойролцоо байна төдий чинээ үнэтэй байдаг аж. Өнгөгүй индранилийг алмаз мэтээр хэрэглэх явдал байдаг. Салмон загасны өнгөтэй, ягаавтар шаргал, (Salmon-color padparadscha) индранил хамгийн сайн чанарын цэнхэр өнгөтэй индранилаас ч үнэтэй байдаг. "Padparadscha" Шри Ланка хэлэнд лянхуа ('lotus flower') хэмээсэн утгатай аж.
Дэлхий дээрх хамгийн хүнд индранил Вашингтон хотын Байгалын Түүхийн Музейд хадгалагддаг аж. Чулууг 1960 онд Smithsonian Инсттитутд хандивласан хадагтай John Logan-ы овгоор нэрлэсэн аж. Чулуу цэнхэр өнгөтэй, 423 крат буюу 84.6 гр жинтэй аж. Энгэрийн зүүлтэн дээр шигтгэсэн тус чулууг тойрон нийт 16 крат буюу 3.2гр 20 ш алмазаар чимсэн байдаг аж.

No comments: