Monday 13 April 2009

SUCK.UK

Нэтээр хэсч байгаад ийм сайт оллоо. Бараанууд нь хөөрхөн шинэлэг юм. Надад доорх зүйлс таалагдлаа, таньд?


120 алдартаны өндрийг тэмдэглэсэн өндөр чинь "ХЭН" бэ? толь 80 паундны үнэтэй аж.


Ванны өрөөний шил арчигчтай толь бас дажгүй санаа байгаа биз :) Үнэ нь 20 паунд.










Ийм нэг сэрүүлэгтэй цаг байна. Дуугарч дуугарчихаад 2 дугуйныхаа тусламж- -тайгаар дуу гаргангаа өнхрөөд явчихдаг энэ цаг таныг орноос тань босгож байж санаа нь амардаг гэнэ шүү. Үнэ нь 40 паунд.


In case of emergency break glass зоосны сав над шиг тэвчээргүй хүмүүст хөөрхөн санагдлаа. Үнэ нь 10 паунд. In case of emergency break glass цувралын шилэн хоргон (жааз) дотор нэг ширхэг тамхи, шүдэнзны зуруул, нэг ширхэг шүдэнз хийцэнг өмнө нь харж байсан юм байна. Бас л сэтгэж байгаа юм шүү.



"Come in"/"Go away" амбиграм гутлын алчуур 20 паундны үнэтэй. Энэхүү гутлын алчуурны ид шид нь орж байгаа хүн "ороод ир" гарч байгаа хүнд "явцан бай даа" хэмээх мессэжийг өгдөгт оршино. Мөн загвартай хаалганы зүүлт 7.5 паунд гэнэ.




Энэ гэрэл гаргагч шилийг өдрийн цагаар нарны гэрэлд тавихаар нарны гэрлийн нөөцөлж аваад шөнийн цагаар асдаг авьяастай аж. Шар, цэнхэр 2 өнгөний сонголттой ШИЛний үнэ 20 паунд.


Эцэст нь Төрсөн өдрийн мэнд хүргэдэг бялууны энэ силикон хэв 20 паунд гэнэ ээ.

9 comments:

ЗОРИГТ8 said...

Хөгжилөө гэж...Цаг их хөөрхөн юмаа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Харин хөөрхөн сэтгэсэн байгаа биз. Нээрээ гэрээ тохижуулж чадсан уу хөө?

Залуу Маркетер said...

Энэ ёстой гоё санаанууд байна. Байнгын R&D хийж байвал ямарч бүтээгдэхүүнийг төгс шийдэлтэй болгож болох юм шигээ

MW said...

Үнэхээр хөөрхөн юмаа

ЗОРИГТ8 said...

Чадаагүй ээ...Больсон бүр...
Тэгээд харин холбоотой бичлэг, тоймлох гэхчлэн шинэ юмнуудаас чимээд...хэхэ хэ

Эвоксилл said...

тэр цаг л их хэрэгтэй эд байнаа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Залуу Маркетер, R&D ч чухал шүү, даанч баахан мөнгө зараад шинэчилсэн, сайжруулсан, бий болгосон барааг манай урд хөрш дууриаж хийгээд хамаагүй хямдаар зардаг нь муухай..
MW, харин тэхх, хөөрхөн хөөрхөн шийдэлтэй бүтээгдэхүүнүүд байгаа биз...
Зоригтоо Бум-Эрдэнэ ахын блог дээр татаж авч байгаад өмсдөг нэг хувцасны сайт байна лээ ш тээ, тэрийг туршаад үзэх юм уу, болж юуны магад...
Аффиктороо тэр цаг хэн бүхэнд хэрэгтэй эд байгаа юм аа, даанч жаахан үнэтэй :( Урд хөршид ч байгаа л байх даа...

Unknown said...

энэ ямар хөөрхөн бараанууд вэ? олайнаар сонирхох нэгийг нь сонирхоё байз.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Харин хөөрхөн хөөрхөн шийдэлтэй бараатайй юм билээ. Мэдээж дээд хэд надаа таалагдсан нь, өөрөө ороод үзвэл таньд таалагдах өөр бусад бараа ч байж магад...