Sunday 22 November 2009

Kiva.org

Өчигдөр нетээр хэсч яваад дээрх сайттай таарав. Кива хэрэгцээтэй нэгэнд зориулан зээл өсгөх талбар бөгөөд Монголд Хас банктай хамтран ажилладаг юм байна. Энэхүү системд бүртгэлтэй зээлдэгчийн элдэв бизнес эхлэхэд хэрэгтэй мөнгийг хэдэн зуун зээлдүүлэгч нийлэн зээл өсгөж, өсгөсөн мөнгөө зээлдүүлэн тодорхой хугацааны дараа, ихэнхдээ 6-12 сар, зээлдүүлсэн мөнгөө буцааж авах улмаар нэгэн гэр бүлд хөрөнгө оруулах, тэдний амжиргааг дээшлүүлцэхэд туслах санаа юм.
Миний судалсанаар одоогийн байдлаар идэвхтэй 24 Монгол зээлдэгч байна.
Сайтад зээлдэгч бүрийн зураг хөрөг. зээлсэн мөнгөө юунд зарцуулах, хэзээнээс эхлэн буцааж төлөх гээд хэрэгтэй бүх мэдээлэл байдаг юм билээ, сонирхоод боломжтой бол тэдэнд туслаарай андуудаа.

1. Тоомой Нямдорж, 59 настай. Өвөрхангай аймагт эхнэр гурван охины хамт амьдардаг. Тэрээр түлээнийнаймаа хийж олсон мөнгөөрөө 2005 оноос нэгэн хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд дэлгүүрээ өргөжүүлэх санаатай Хас банкнаас 3 сая төгрөг зээлэх хүсэлт гаргасан байна.

2. Балдандорж Чойсүрэн, 22 настай. Эхнэрийн хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж, амьдардаг. Чойсүрэн 2 жил гуталчин хийж олсон мөнгөөрөө 2008 онд гар утас засдаг, гар утасны чимэгэл, сэлбэг зардаг дэлгүүр нээжээ. Түүнд гар утасны сэлбэг авах 1,500,000 төгрөг хэрэгтэй байгаа гэнэ.

3. Төмөр Банзрагч. 42 настай. Эхнэр 2 хүүхдийн хамтаар Архангай аймагт ажиллаж, амьдардаг. Эхнэрийн хамтаар гэр ахуйн бараа зардаг дэлгүүр ажиллуулдаг тэрээр 2008 онд 100,000 төгрөгөөр бизнесээ эхлүүлж байжээ. Өнөөдөр түүний хөрөнгө 1,600,000-д хүржээ. Тэрээр барааныхаа нэр төрлийг арвижуулах зорилгоор 2 сая төгрөг зээлэх хүсэлт гаргасан байна.

4. Содномпил Батгэрэл, 22 настай. Эцэг эхийн хамтаар Өвөрхангай аймагт амьдардаг. 2005 оноос ээлжий жолоочоор нэгэн таксины компаньд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд цалингаараа хувьдаа микро авчээ. Микрогоо автобус болгох зорилготой түүнд микрогоо засах, өвөлд бэлтгэхэд 4,000,000 төгрөг хэрэгтэй байгаа аж.

5. Энхтайван Лхагвадулам. 27 настай Лхагвадулам нөхөр 2 настай хүүгийн хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг байна. Нөхөр Анхбаяр нь таксины жолооч. Тэрээр сард 2 удаа бараа татах гэж Эрээн ордог бөгөөд өвөлдөө Улаанбаатраас булган малгай авчирч зардаг гэнэ. Булган малгай үнэтэй тул энэ өвөл булган малгай дарах зорилготой 2,700,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

6. Цэмбэл Мягмарсүрэн. 53 настай тэрээр нөхөр 2 охины хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг бөгөөд 2 охин нь хоёул оюутан аж. Тэрээр 2000 оноос өнөөг хүртэл жижигхэн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд дэлгүүрээ өргөжүүлэх зорилготойгоор 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

7. Бямба Чулуунбат. Чулуунбат, 40 настай, эхнэр 2 ххүүхдийн хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж, амьдардаг байна. 11, 13 настай 2 хүүхэд нь аймгийн арван жилиьн сургуульд явдаг аж. Оооогоор зах дээр лангуу түрээслэн хувцас зардаг тэд өөрсдийн жижиг дэлгүүрийг барьж байгаа гэнэ. Дэлгүүрээ оны сүүлээр дуусгаад нүүж орох төлөвлөгөөтэй байгаа тэд Эрээнээс их хэмжээний хувцас дарах зорилготой 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

8. Шаравжамц Оюунцэцэг. 42 настай, нөхөр гурван хүүхдийн хамтаар Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. 19 настай хүү нь оюутан, 12 настай охин нь арван жилийн сурагч бөгөөд хамгийн бага охин нь 4 настай аж. Нөхөр нь зуны улиралд уурхайчнаар ажилладаг. Тэрээр 2006 оноос 6,000,000 төгрөгийн хөрөнгөтэйгээр контэйнерт цахилгаан барааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 10,000,000 төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Тэд цахилгаан барааны дэлгүүрээс гадна гэрийн бүрээс хийж зардаг бөгөөд Хятдаас гэрийн бүрээсний материал, цахилгаан барах татах зорилготой 3,500,000 төгрөгийн зээл хүсчээ.

9. Доржсамбуу Батсайхан. 32 настай. Эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. Эхнэр нь дэлгүүт худалдагч. Батсайхан 2005 онд таксины жолооч бөгөөд энэхүү бизнесээ 2005 онд эхлүүлсэн аж. Тэд гэр ахуйн бараа зарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинэ бизнесээ эхлүүлэхийн тулд Хятдаас гэр ахуйн бараа татах 700,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан байна.

10. Балжинням Давааням. 45 настай тэрээр эхнэр 3 охины хамт Ховд аймагт аж төрдөг. Хамгийн бага нь 13-тай, дунд охин нь 20 настай аймагт их сургуульд сурдаг бол том нь одоогоор ажил хайж байгаа гэнэ. Эхнэр нь оёдолчин. Давааням 2006 онд хувийн таксины бизнесийг эхлүүлсэн бөгөөд одоогоор 3,000,000 төгрөгийн хадгаламжтай болжээ. Машинаа ачааны тэргээр солих санаатай байгаа бөгөөд 10 тоны даацтай ачааны тэрэг авах зорилготой 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

11. Баян Цэцэгмаа. Цэцэгмаа нөхөр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатарт амьдардаг. Хүү нь 25 настай оюутан, охин нь 19 настай ахлах ангийн сурагч. Нөхөр Нанжил нь хувийн машинаараа хүн зөөдөг байна. Охин нь чөлөөт цагаараа лангуун дээр нь сууж тусалдаг бол хүү нь загас үржүүлж зардаг гэнэ. Цэцэгмаа 2 лангуутай бөгөөд Хятадаас бараа татах зорилгоор 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

12. Дагвадорж Оюунтуяа. 32 настай. Архангай аймагт нөхөр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Оюунтуяа 2003 оноод өнөөг хүртэл зах дээр лангуу түрээслэн хувцас зардаг бөгөөд анх 200,000 төгрөгөөр эхэлсэн нь өнөөдөр 5,000,000 төгрөгт хүржээ. Оюунтуяа Хятдаас бараа татах зорилгоор 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

13. Адъяа Төмөртогоо 61 настай Төмөртогоо эхнэр гурван хүүхдийн хамт Өвөрхангай аймагт аж төрдөг. Том хүү нь лам, ганц охин нь оюутан, бага хүү нь арван жилийн сургуулийн сурагч аж. Төмөртогоо захын ойролцоо контэйнэрт хувцас зардаг бөгөөд энэхүү бизнесээ 1997 онд 100,000 төгрөг байсан нь өнөөдөр 2,000,000 төгрөгт хүржээ. Тэрээр Хятадаас хувцас дарах зорилгоор 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

14. Сандаг-Очир Энхтуяа, 46 настай, нөхөр 6 хүүхдийн хамтаар Улаанбаатарт амьдардаг. Нөхөр нь хувийн такси барьдаг бөгөөд тэдний 2 том хүүхэд нь тус тусын бизнесийг эрхэлдэг гэнэ. Бага дөрөв нь арван жилийн сургуульд сурдаг бөгөөд Энхтуяа Нарантуул зах дээр лангуу түрээслэн хувцас зардаг аж. Өнгөрсөн есөн жилийн туршид зах дээр зогсон хоёр сая орчим төгрөгний хөрөгнгөтэй болсон тэрээр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 1,500,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

15. Шар Цэрэндорж, 49 настай. Эхнэр хоёр хүүгийн хамт Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. Эхнэр нь цаг уур урьдчилан мэдээлэх төвд мэргэжилтэн бөгөөд хамгийн том хүү нь гар утасны наймаа эрхэлдэг аж. Бага хүү нь оюутан. Цэрэндорж явуулын хүнсний дэлгүүрээс гадна гэрийн мод хийж арилждаг аж. Шинээр нээгдэх худаалдааны төвд лангуу түрээслэх зорилготой түүнд хүүгийнхээ бизнесийг өргөжүүлэхийн тулд гар утасны сэлбэг авах мөн өөрийн дэлгүүрт хүнсний бараа татахад 363,000 төгрөг хэрэгтэй байгаа аж.

16. Шарав Цэцгээ ,49 настай. Нөхөр гурван хүүхдийн хамтаар Завхан аймагт ажиллаж амьдардаг. 22 настай хүү нь дасгалжуулагч, 20 настай охин нь оюутан, хамгийн бага нй 17 настай арван жилийн сургуулийн сурагч аж. Цэцгээ 1991 оноос өнөөг хүртэл нөхрийн хамт зах дээр лангуу түрээслэн хүнсний наймаа хийдэг бөгөөд анх 100,000 төгрөгтэй эхэлж байжээ. Өнөөдөр тэдний хөрөнгө 4,600,000 хүрсэн бөгөөд ирээдүйд өөрийн гэсэн жижиг дэлгүүр нээх зорилготой гэнэ. Хас банкнаас 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү зээлээ Увс аймгаас чацаргана, чацарганы тос дарахад зориулах гэнэ.

17. Жамсран Баттулга, 36 настай тэрээр эхнэр гурван охины хамт Говь Алтай аймагт аж төрдөг. Эхнэр нь одоогоор ажилгүй байгаа бөгөөд охид нь гурвуул арван жилийн сургууулийн сурагчид аж. Тэрээр засварын газар ажиллуулдаг бөгөөд 2004 онд бизнесээ эхлүүлэхдээ гэртээ ажилладаг байжээ. Ирээдүйд амьдрах байшин барих төлөвлөгөөтэй түүнд өнөөдөр түрээслэдэг ажилын байраа худалдаж авахад 500,000 төгрөг хэрэгтэй байгаа аж.

18. Дагвадорж Содномпил, 54 настай, бэлэвсэн. Тэрээр охинтойгоо 1997 онд гэр хүнсний дэлгүүр ажиллуулах бизнес эхлүүлсэн бөгөд охин нь Ховд ймаг руу нүүснээс хойш ганцаараа бизнесээ эрхэлж буй аж. Өөрийн тэтгэвээр өөрийгөө болгоод байдаг гэх Содномпил бизнес эрхлэн олсон мөнгөө охин, ач нартаа өгөх санаатай гэнэ. Бараа татахын тулд 1,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

19. Батбуян Батсүх 28 настай тэрээр эхнэр 3 настай хүүгийн хамтаар Баянзүрх дүүрэгт орцин суудаг. 2003 оноос өнөөг хүртэл тэд лангуу түрээслэн ажиллуулж байгаа бөгөөд бизнесээсээ олсон ашигаасаа амьдрах байшин барьсан аж. Ойрын хугацаанд хүнсний жижиг дэлгүүр барин бизнесээ эрхлэх зорилготой байгаа аж. Тэд зээлэхийг хүссэн 1,500,000 төгрөгөөрөө гэрийнхээ ойролцоо граж барин хүнсний бараа татаж бизнесээ өргөжүүлэх санаатай байгаа аж.

20. Баттулга Зундуй, 47 настай тэрээр эхнэр дөрвөн хүүхдийн хамтаар Увс аймагт ажиллаж амьдардаг. Хамгийн том охин нь оюутан бол бага хоёр нь арван жилийн сургуулийн сурагчид аж. Баттулга 1990-2005 оныг хүртэл цахилгаан станцад жолооч хийж байгаад 2005 оноос эхнэрийн хамтаар махны, малын гаралтай тосны наймаа хийж эхэлжээ. Бизнесээ эхэлсэнээс хойш байшингаа засварласан бөгөөд одоо машины мөнгө цуглууж байгаа гэнэ. Тэрээ Хас банкнаас 750,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан мөнгөө зээлэх мөнгөө малын гаралтай тос авахад зарцуулах гэнэ.

21. Төмөр Банзрагч 42 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамтаар Архангай аймагт ажиллаж амьдардаг. Тэдний охин Нандинцэцэг арван жилийн сургуулийн сурагч бол хүү Баасансүрэн нь 2 настай аж. Банзрагч эхнэрийн хамтаар гэр ахуйн барааны бизнес эрхэлдэг бөгөөд энэхүү бизнесээ 2007 онд 100,000 төгрөгийн хөрөнгөтэйгээр эхэлж байжээ. Өнөөдөр тэд 1,600,000 төгрөг эргэлтийн хөрөнгөтэй болжээ. Тэд шинэ бараа татах зорилготойгоор 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

22. Даваасүрэн Ренцэн-Иш, 49 настай. Эхнэр 19 настай охины хамтаар Архангай аймагт аж төрдөг. Охин нь оюутан бөгөөд Даваасүрэн эхнэрийн хамтаар махны дэлгүүр ажиллуулдаг аж. Тэд 2000 онд 200,000 төгрөгөөр бизнесээ эрхэлж эхэлжээ. Тэдний бизнес нилээн хөгжин махаа Улаанбаатар уруу аваачин зарах болсон байна. Тэд энэ хугацаанд газар аван байшин барьсан бөгөөд ирээдүйд машин авах зорилготой аж. Даваасүрэн 2,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байгаа бөгөөд зээлээрээ илүү их мах авч бизнесээ хөгжүүлэх зорилготой аж.

23. Баярмаа Агваансамбуу, 38 настай. Нөхөр таван хүүхдийн хамт Баянхонгор аймагт аж төрдөг. Нөхөр нь томоохон банкны аьмаг дахь салбарт харуул хийдэг. Том гурван хүүхэд нь оюутан бөгөөд бага хоёр нь арван жилийн сургуулийн сурагчид. Баярмаа гэрийнхээ ойролцоо жижигхэн хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд тус бизнесээ 2008 онд 500,000 төгрөгийн хөрөнгөтэйгээр эхлүүлж байжээ. Түүний эргэлтийн хөрөнгө 1,000,000 төгрөгт хүржээ. Тэрээ бизнесээ өргөжүүлэх зорилготой 1,300,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

24. Доржсүрэн Отгонбаяр, 21 настай. Эхнэр нэг настай охины хамт Завхан аймгийн Тосонцэнгэлд аж төрдөг. Эхнэр нь банканд теллер. Отганбаяр түүхий эдийн наймаа хийдэг бөгөөд бизнесээ ахынхаа тусламжтайгаар 2006 онд эрлүүлжээ. Тэрээр нутгийн малчидаас нэхий, ноос худалдаж аван Улаанбаатарт авчиран зардаг байна. Отгонбаяр нэхний ноос бөөндөн Улаанбаатар уруу аваачиж зарах зорилготойгоор 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ. Тэрээр олсон ашигаараа машин авах зорилготой гэнэ.

4 comments:

Номинговь said...

ene chin harin yasan heregtei yum bee. good job!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тэдний нэгэнд нь туслаарай боломжтой бол :)

Номинговь said...

hehe tednii neg ni bi bolkeed bgan bishuu :) bolomjtoi bol nad tuslarai gsn kkk.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ болку юу байхав дээ үнэн тасархай санаа байвал эрвийх дэрвийхээрээ дэмжинэ шүү дээ...