Wednesday, 16 June 2010

Гурван хэмжээст нүдний шил (3D)

Элдэв гурван хэмжээст киног энд тэнд үзэх гэхээр хараа муутай, хамар навтгар Азиудад ихээ хүндрэлтэй байдгийг өөрийн биеэр мэдэрдэгийн хувьд гурван хэмжээст нүдний шилний талаар судаллаа.
Гэтэл гурван хэмжээт шилний нууц нь маш энгийн аж. Баруун нүдэндээ байрлуулах цэнхэр, зүүн нүдэндээ байрлуулах улаан желатин олоод нүдний шилэндээ наачихад 3D, custom made, харааны шилтэй болчих нь тэр. Хэрэв та хараа муугүй бол картонон цаасыг шилны хэлбэртэй зүсээд мөн улаан желатинаа зүүн, цэнхэр желатинаа баруун нүдэндээ байлуулаад voila.

7 comments:

Anonymous said...

Гоё мэдээ байна желатин гэж юу юум бэ%

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тунгалаг (нэвт харагддаг) тэгсэн юм хэрнээ өнгөтэй, гялгар хуудаснууд байдаг даа..

Anonymous said...

Тийм өнгөтэй гялгар плёнк наагаал болоо юмуу? тйим плёнк чинь сайн хайвал бичиг хэргийн дэлгүүрүүдээр байдаг биз дээ. Плёнк гэхгүй желатин гэдэг нь ямар учиртай юм бол?

Anonymous said...

дахиад би байнаа. гоё санаа хэлж өгсөн аззаяадаа үнэхээр баярлалаа. сая нэтээс олоод харчлаа. зүгээр ийм өнгийн плёнк юм байна. эсвэл тунгалаг плёнк аваад маркер буюу фломастераар будчихаж болох юм байна. ашгүй дээ. тэр тэнгисийн шил нь аймаар том хүнд, манай 2 хүүхэд зүүхгүй хамар өвдөөд байна гээд байдаг байсын.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Anonymous-аа плёнк гэдгийг нь мэдэхгүй байсан юм аа.. Англиар л желатин гээд байдгым билээ, тэгээд л.. Олсон мэдээллээ хуваалцсанд баярлалаа...

naraa said...

Дахиад би байнаа, хэхэ. Яасан ядаргаатай салдаггүй амьтан бэ гэж битгий бодоорой. Түрүүчийн сэтгэгдэл дээрээ би нэрийг чинь буруу биччихэж ээ уучлаарай.
Ийм гоё хэрэгтэй бас сонин хачин мэдээлэл бэлдэж блоготоо оруулж байдагт чинь баярлаж явдгаа хэлэх гэсиймаа. Би чиний 3 блогийг 3-ууланг нь унших дуртай. Өглөө ажилдаа ирэнгүүтээ уншдаг хэдэн блогоо онгойлгож шинэ сонин юм нэмж үү хардагийн. Би өөрөө блогтой болмоор л байна гэхдээ миний бичих гэсэн юмыг энэ хүмүүс чинь биччих юм байна шүү дээ хэхэ. Уншаад ч барагдахгүй юм.
Чамд амжилт хүсье. Чиний үнэнч уншигч чинь шүү.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Hapaa Хэ хэ юу гэж салдаггүй, ядаргаатай амьтан гэж бодох вэ дээ. Блогчид чинь блогийг маань олон хүн унщаасай, олон сэтгэгдэл үлдээгээсэй гээд сэтгэгдэл ирэх тоолонд баярлаж суудаг хүмүүс байдаг. Блогуудыг маань уншиж, таалаад сэтгэгдэл үлдээдэг явдалд талархлаа... Удахгүй өөрийн тань блогт уулзахын ерөөлийг дэвшүүлье :)