Tuesday, 30 January 2007

Орон орны цагдаа

Ататурк (Стамбул дахь олон улсын онгоцны буудал) орчоод метрогоор наашлах замдаа нэг 14өөд насны хүү бохь зараад явж байхыг хараад хэдэн хармаагаа ухаж задгай мөнгө хайж эхэллээ. тэр жаалыг жаал шинжлээ. Өөртөө хэт томдсон гутал, богино жийнсэн өмд өмсөн дээгүүрээ улаан томдсон цамц өмссөн нь хэзээ ч юм үзэж байсан нэгэн кинон дээрх Чарли Чаплинг санагдуулна. Хэдэн хармаагаа нэг нэгдгүй нэгжсэний эцэст 50 куруш (500гаад төгрөг) оллоо. Гараа сарвайн өгөх гэснээ түр азналаа. Учир нь яагаад бохь зарж буй, сургуульд явдаг эсэх мөн өнөөдөр хэдийг зарав зэрэг асуултууддаа хариулт авмаар санагдлаа, даанч болсонгүй. Яаравчлан гар дахь хар тор луугаа 7н ширхэг бохио чулуудах нь буудал дээрх цагдаагийн нүдэнд өртөхгүйн тулд ажээ, гэвч бүтсэнгүй. Цагдаа ах түүнийг чихдээд аваад явчихлаа. Миний асуултууд хариултгүй үлдлээ.
Гэртээ харихын тулд автобусанд дамжин суугаад, Таксим талбайг чиглэж явахад замын 2 талаар эгнээд зогсож байдаг травестүүд үгүйлэгдэнэ. Бүгд зэрэг өвдөнө гэж байхгүй дээ, яагаад нэг ч харагдахгүй байна хэмээн бодон автобусныхаа цонхоор унахаа шахаж харлаа. Аргагүй шүү дээ эргүүлийн машин эргээд байх юм чинь... Гээд бодсон чинь Туркэд хүчнийханы байр суурь арай өөр юмаа.

3н жилийн өмнө нутаг буцах замд Москватай таараад, хоёр алхаад нэг цагдаатай таар, таарах болгондоо пасспортоо үзүүл, үзүүлэх болгондоо 100н рубль хавчуул гээд ёстой багтаж ядсан баян л бол зүглэмээр газар байна лээ. Сониноос Москвагийн нэрийг Монголчууд хайрласан гэсэн шүү, "Мушгиа Гол" хэмээн.

Чикагод бутханы цаана буу (хурд хэмжигч) бариад зогсож байдаг хэдэн муу замын цагдаа, гэрэл нь анивчсан цагдаагийн машинаас (манайх уг нь цагдагиййн газартай нилээн л ойр барладаг байсан юмсан) өөр юм хараагүй гэхэд барaг хэлсдэхгүй. Xэлсдэхгүй хэмээлээ, учир нь нэгэн өглөө ажилдаа цагтаа амжих сүүлийн шансаа (автобус) зултаалгаад хойноос нь нэхэж явтал нэгэн гэрлээ анивчуулсан цагдаагийн машин ирж зогссоноо "Ажилаасаа хоцрогстд туслах хэрэгтэй, наашаа суу" хэмээх эмэгтэй цагдаа инээх нь тэр. Бахардангаа шахсан бид 2 бөөн баяр бололдон, эвгүй хүнхэр (өвдөг шүргээд өлмийгөө өргөж суув) торны цаана байраа эзлэнгээ, цагдаа эгчийн буу, цээжний хамгаалалтны үнийг тооцов. (Дашрамдахад нэгж Америк цэргийн тоноглол 4000аад доллар болдог гэнэ лээ шүү! мөн Чикаго гэдэг нь Potowatami хэлэн дэхь зэрлэг сонгино буюу Chi-Ca-Gou гэдэг үгнээс гаралтай гэнэ лээ!)
Нэг мэдэхнээ нэхэж явсан автобусыг маань түрүүлээд, замыг нь хааж зогсоосон байв. Бид ч талархалаа илэрхийлээд автобусандаа орж суусанаар тэр өдөр ажилаасаа хоцроогүй билээ. Баяраллаа цагдаа эгчээ!

Monday, 29 January 2007

Улс төрийн намууд мэдиа-г хэрхэн ашигладаг вэ?

Энэ жил төгсөх курсийн оюутан болохоор мэдээж дипломын ажил бичнэ. Найз баньд маань улс төр олон улсын харилцаагаар сурдаг болоод ч тэр үү дээрх хоёр мэргэжлийн хоорондн харьцааг жаал судалмаар санагдлаа. Одоогоор шалгалтуудандаа дарамтлуулаад гарчиг тависанаас л цаашгүй байгаа. Өмнө маань уртаас урт амралт байна болох байлгүй дээ.

Sunday, 28 January 2007

Манан биш УТАА гэнэ шүү!

Элдэв янзын мэдээлэлүүдийг блогуудаас авдаг болоод бас ч үгүй нилээн хугацаа өнгөрлөө. Саяхан Баярсайханы блог дээрээс "Улаанбаатарын утаа"ны зургийг хараад үнэхээр цочирдлоо. Монгол руу зүглэлгүй 3 дахь жилдээ явж байгаа болохоор, таарсан хүн бүрийн амнаас "Улаанбаатрын утаа" гарсан ч, нэг л төсөөлөлгүй явсаар ирсэн билээ. Улаанбаатрийнх гэснээс 20иод жилийн өмнө Стамбул ч гэсэн утаандаа барьгдан хүмүүс гадагш гарахдаа ам, хамраа таглан баг зүүхгүй бол хорддог байсан юм гэнэ билээ. Хамгийн гол нь энэ бүхний ард яаж гарваа гэвэл хотоо зүлэгжүүлэн, гэр хороололынхоноо "Комби" хэмээх хийгээр ажилладаг төхөөрөмжөөр хангасан юм билээ. Зүлэгжүүлэлтийн хувьд Монголын бас нэгэн эмзэг асудал болох цөлжилтөөс бас хамгаалах болно. Товчоор хэлбэл нэг сумаар хоёр туулай онох хэрэг. Би анх Стамбулд буучихаад Монголдоо харж байгаагүй зүлэг ногоо модыг хараад үнэхээр атаархаж байж билээ. Тэр үеэс л өчүүхэн зүрхэндээ Монголдоо очоод хэдэн сэтгэл нийлсэн найзуудтайгаа нийлээд нэг ой тарина даа хэмээн бодох болсон билээ. Тэгсэн бас мод тарих чинь тийм ч амар асуудал биш гэнэ шүү. Нэг хүн манаж байга услах шаардлагатай л байдаг гэнэ. Ургахгүй байх мaгадлалтай л гэнэ. Санаж явахад бүтнэ гэгчээр нэг л өдөр ойтой болно доо!

Wednesday, 17 January 2007

Иргэний сэтгүүл зүй

"Иргэний сэтгүүл зүй" гэдэг нь иргэдийн идэвхтэй оролцооны сэтгүүл зүй юм. Өөрөөр хэлбэл мэдээ мэдээллийг олж авах,боловсруулах, түгээхэд иргэд идэвхтэй оролцож , ингэснээрээ хараат бус, өргөн хүрээтэй, чөлөөт мэдээлэл бүхий media бий болгох. Иргэний сэтгүүл зүй буюу citizen journalism-ын асуудал анх Америкт 1988 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа яригдаж эхэлсэн гэдэг. Энэ нь сэтгүүл зүйг иргэдийн төлөө үйлчилдэг болгох зорилготой. Иргэний сэтгүүл зүйн зорилгодоо хүрэхэд нь өдөр ирэх бүр хөгжисөөр байгаа техник, технологийн үүрэг хэмжээлэшгүй. Технологиудыг даган нэгэн шинэ нэр томъёо гарч ирсэн нь "Шинэ media" юм. Шинэ mediaд блог албан ёсоор хамрагдах бөгөөд өнгөрсөн сард Английн Ройтер агентлаг, Америкийн Яхүү Инк. хоёр нэгэн бизнест хамтран орох тухай албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ нь үйл явдал, осол, хэргийн газар дээр иргэдийн санамсаргүй авсан баримт видео, фото зураг зэргийг тусгай сайтад тавин цацаж байх нэг төрлийн шинэ media юм байна. Энэ нь сүүлийн үед ихээр яригдах болсон иргэний сэтгүүл зүйд бас нэгэн шинэ хүчтэй давалгаа өгөх зүйл гэгдэж байгаа аж. Иргэний сэтгүүл зүйн бас нэг давуу тал нь хэн нэгний эрх ашлийг хамгаалахын тулд зарим нэгэн мэдээ мэдээлэлийыг нууж хаалгүй хэвлэн нийтлэх эрх чөлөө юм. Жишээ нь: Нэгэн иргэн х сонин мөн х бензин түгээгүүртэй тохиолдолд, х бензин түгээгүүрийн тухай негатиф мэдээг хэвлэн нийтлэхгүй нь ойлгомжтой.

Дээрх жишээн дээр компань хоорондын харицааг нэмбэл өдөр тутмын хэвлэл, телевизийн мэдээнд дурьдагдалгүй өнгөрдөг өчнөөн мэдээ байдгыг ойлгоход хэцүү бишээ.

Эцэст нь зарим нэг хүмүүсийн бодож, маргалдаж буй шиг иргэний сэтгүүль зүй нь мэргэжлийн сэтгүүл зүйг утгах болов уу?

Цөлжилт

Цөлжилт: Хуурай, хагас хуурай болон хур бага унадаг газруудад цаг агаарын өөрчилөлт, хүн төрлөхтний зарим үйлдлүүд зэрэг олон шалтгаантайгаар хөрс эвдрэн өгөөж нь багасч элс болох үзэгдэл.
Цөлжилт нь хөрсийг хэт их хэрэглэх, талхлалт, буруу усалгаа, ой мод устгалт зэргээс шалтгаална.


Нэг хүн жилд шүдний чигчилүүр, сонин, сэтгүүл, ном, дэвтэр зэрэг хэрэгцээгээ 7-н модоор хангадаг гэнэ. Жоохон тооцоо хийгээд үзвэл өнгөрдөг нэг сарын нэгнээс 21түүдийн эгнээнд элссэн би 7*21 тэнцүү 147н мод устгасан гэсэн үг юм байна.

Цөлжилтийн шалтгаанууд нь;

1. Ус: өвсөн бүрхүүлгүй болсон хөрсөн дээр унах борооны дуслын даралтнаас болон хөрс задралд орон цугласан борооны усны хамтаар урсан цөлжилтийг үүсгэдэг байна. Усны цөлжилт нь дэлхий дээрх бүх улсуудад түгээмэлээс гадна хамгийн элбэг, хамгийн их хор хөнөөлтөй нь бөгөөд хараахан усан цөлжилтөөс хамгаалах арга олоогүй байгаа юм байна.

2. Салхи: Хуурай болон хагас хуурай цаг агаартай орчинд ихэвчлэн таардаг; хангалттай ногоон бүрхүүлгүйн улмаас хүчтэй салхины нөлөөтэйгээр тоос хэлбэрийг олон байр солих үзэгдэл. байна. Салхинаас болон хөрсөн дээр жижиг жижиг хонхрууд үүсдэг бөгөөд тус хонхруудаас гарсан шороонууд өөр газар цугларан элсэн овоог үүсгэдэг. Салхин цөлжилт нь Монгол шиг хуурай уур амьсгалтай газар нутгийн том дайсан нь ч хамгаалах эрсдэлийг багасгах аргууд байдаг сайн талтай. Хамгаалахын тулд мод тарих нь (модны үндэс нь хөрсийг барьцалдуулан хөрснй нүүдлийг багасгадаг) хамгийн үр дүнтэй арга юм.

3. Цасан бухал: Хавцлын орой дээрх цугласан цасан дээр шинээр орсон (орж буй) цасны жин нэмэгдэж, хадан дээрх тэнцвэрээ алдан доош бөмбөрөх үзэгдэл. Бөөн цас нь таарсан бүхнийг өөртөө нэгтгэнэ. Ийм маягаар үүсэх хөрсний нүүдэлийг цасан... ны цөлжилт гэнэ.

4. Газрын таталт:

5. Мөсдөлт: Өндөр уулан дээр үүссэн мөснүүд хэсэг хэсэг болон уулын уруу гулгах явцдаа хамтдаа moren () хэмээх элдэв хэмжээний бөөнүүдийг хамтатган бөмбөрөх ба тэдний үрэлтээс болж хөрс элэгдэх, нүүх үзэгдэл.


Цөлжитийн хор хөнөөл;


  • Ургамалын давхарга нь алга болсоноор цөлжилтөөс гадна үер, çığ toprak kayması зэрэг байгалийн гамшгуудыг нэмэгдүүлдэг.
  • Устаж үгүй болж буй тариан талбайгаа орхин тариачид хот суурин газар луу нүүдэлцгээх бөлгөөд энэ нь хотод ажилгүйдэл ихсэх түүнийг дагаад гэмт хэрэг өсөх зэрэг эдийн засгийн болон нийгмийн проблемүд үүсэн гарна.
  • Бэлчээр устсанаас мал аж ахуйн секторт хоцрогдол үүсэхээс гадна тус сектороос орж ирэх орлогийн хэмжээ багасна, ажилгүйдэл үүснэ.
  • Ургамалгүй хөрс бороо болон цасны усыг шингээж чаддагүйгээс усны эхүүд татрах цаашлабал ширгэх үзэгдэл ихэснэ.
  • Шинээр хөрс үүсэх нь их удаан процесс бөгөөд мянга мянган жилийн дараа л нөхөгдөх болно.

Хэрхэн хамгаалах вэ?

  • Цөлжих магадлал ихтэй хөрсийг тариалан болон бэлчээр болгон ашиглахгүй байх, ойжуулах,
  • Буруу тариалалт, услалтаас хамгаалах,
  • Мод тайралтыг зогсоон, моджуулалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх,
  • Усны эхүүдийн ширгэлтээс болон хөрс давсжина. Тиймээс усны эх үүсвэрүүдийг хамгаалах хэрэгтэй.

Sunday, 24 December 2006

5N 1K-н дүрэм гэж юу вэ ?

Хэн? Хэзээ? Хаана? Яаж? Яагаад? Юуг? зэрэг зургаан асуултын Турк хэлэн дэхь эхний үсгүүд бөгөөд энэ зургаан асуултанд хариулж байж мэдээ төрдөг юм байна.

1948 онд бичсэн нийтлэлдээ Harold Lasswell-ийн тайлбарласанаар "who says what in which channel to whom with what effect" буюу 5W юм.

Rudyard Kipling 1907 оны Нобел утга зохиолын шагналтан. 1800гаад оны сүүлээр амьдарч байсан, Англи зохиолч, сэтгүүлч, яруу найрагч. Энэтхэгт төрж өссөн. Тэрээр:

"I kept six honest serving men
They taught me all i knew.
Their names were what and why and when
and how and where and who" хэмээн шүлэглэн өгүүлсэн байна.

Saturday, 23 December 2006

Дөрвөн жилийн дараа би хаана байна?

2003 онд Турк сургууль төгсөөд нэг диплом өвөртөлчихсөн сэтгүүлч болно гэсэн туйлын хүсэлтэй нэгэн. Турк улсад хувийн зардалаар сурах гээд шалгалт өгөөд тэнцчихсэн, хаана сурах вэ? гээд бөөн бодол. Туркэд сурахаар боллоо, хам хум юмаа бэлдээд "асгарлаа". Вагонд олон хоног тарчилсаны эцэст нэг чартерт (хугацаа нь дуусан онгоц байхаа) суугаад их санасан газараа ирэх нь тэр. Туркээ гэж хар хувцасны дотор нуугдсан хүүхнүүд, өдрийн таван удаа мөргөлийн цагийн тохио, нохой хөөж гүйх муур гээд л өсөж дассан орчиноос минь шал өөр ертөнц. Ийм газар яаж насыг барна даа л гэж бодож байлаа. Санасанаас гайгүй хурдан өнгөрлөө энэ дөрвөн жил. Xарвасан сум шиг ч гэж хэлж болохоор. Дөрвөн жилийн дараа өөрийгөө харахад сурч мэдсэн зүйлээр ядмагхан өөртөө итгэлгүй нэгэн.товчоор хэлбэл хайран дөрвөн жил, их санасан газар ес хоног хоосон гэгчийн үлгэр :-(

Төрсөн өдрийн тухай бодол хальт өөрчлөгдөв :-)


Ухаан орсон цагаасаа хойш миний хамгийн дургүй асуулт "Хэдэн настай вэ?" юм.
Учир нь хэзээ нэгэн цагт миний төрсөн өдрийг асууж мэдээд "бараг л 21 юм байна ш тээ!" эсвэл "20той юм байж, насаа нэмчих гээд л..." зэрэг ярианууд яагаад ч юм эгдүүцүүлнэ. Би нэг сарын нэгнийх ьм л даа. Гэтэл
саяхан 12 сард төрсөн найзуудынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан чинь олны дундаас нэг нь "Аллах" оны бөгсөнд олон хүүхэд төрүүлжээ" гэх нь тэр. Тэгэхэд л төрсөн өдрийн маань миний бодол хальт өөрчлөгдөж ямар азаар "оны бөгсөнд" төрчихөөгүй юм бэ? гэж бодож билээ. :-) Төрсөн өдөр ойртcооp л....

Saturday, 2 December 2006

AIDS

Өнөөдөр дэлхийн AIDS тэй тэмцэх өдөр. Өмнө нь тус вирус нь эдгэшгүй (амь насанд аюултай) өвчин гэж тооцогддог байсан бол одоо эдгэдэг өвчин болсон онцлогтой.

Хэдийгээр эмчлэгддэг өвчний тоонд бүртгэгдэх болсон ч эм нь олдоц муутай учирааc дэлхий дээрхь 39.5 сая хүн HIV (human immunodeficiency virus) тээдгээс 37.2 сая нь 15-49н насныхан, 2.3н сая нь 15аас доош насныхан бол насанд хүрэгч вирус тээгчдийн 17.7н сая нь эмэгтэй юм байна.
Вирус тээгчдийн 95н хувь нь х
өгжиж буй орнуудад илэрсэн байна. Мөн AIDS-ээр өвчлөгсдийн тоо 4.3н саяд хүрлээ. Өнөөдрийг хүртэл 25н сая хүн тус вирусээс болж амь наcаа алдсан гэх тооцоо байна.
Анхаарал татахуйц бас нэгэн тоо баримт гэвэл
өдөрт 11н мянган хүн тус вирус тээгч болдог, жил бүр 2.9н сая хүн нас бардгаас 380н мянга нь хүүхэд байдаг юм байна.

Монголын хувьд 14н жилийн өмнө Камеруны хоёр иргэн HIV-г тээн оруулж ирсэн бөгөөд 2006 оны 8н сарын 31ны өдрийг хүртэл нийт 25н HIV тээгч тохиолдол тогтоогдсоноос сүүлийн хоёр тохиолдол нь нэг өдөр хоёр өөр хөдөө орон нутгаас илэрсэн юм.Өнөөдрийг хүртэл AIDS-н өвчтөн дөрвөн иргэн нас барсан билээ.

Ер нь сүүлийн үед хөгжиж буй ядуу буурай орнуудын хөдөө орон нутгаас HIV тээгчид олноор илрэх болсон нь бас нэгэн үнэн билээ.

Бразилийн эрдэмтэд эрэг хавиар амьдагдаг 'dictyota pfaffi' хэмээх далайн хөвднөөс гаргаж авсан нэгэн эдээс AIDS вирусны эсрэг гель гаргаж авсанаа өчигдөр буюу 16.01.2007 мэдэгдсэн билээ.

Судалгааны багийн ахлагч имм
үнолог Luiz Castello Branco, AIDS-ыг бэлгийн замаар халдахыг нь зогсоох зориулалттай микроп алагч тус гелийг хулгана болон бэлэг эрхтэн дээр турших хоёр дугаар шатны туршилтуудаа ирэх сараас эхэлнэ хэмээв.
Rio de Janeiro хот дахь Oswaldo Cruz институтэд гурван жилийн турш явагдаж буй тус судалгааны явцад хийгдсэн анхан шатны туршилтаар тус гель нь 95н хувийн
үр дүнд хүрсэн гэнэ. Тус гелийг долоон жилийн дараа худалдаанд гарах байх хэмээн таамаглаж байна.