Tuesday 3 March 2009

Хамгийн үнэтэй пиво


Дэлхийд алдартай Карлсберг пивоны үйлдвэр дэлхий дээрх хамгийн үнэтэй пиво болох Винтэж номер 2-г саяхан үйлдвэрлэжээ. Тус пиво нь 2009 Дани крон буюу ойролцоогоор 250 гаруй еврогийн үнэтэй юм байна. Ердөө 125 шилийг үйлдвэрлэгдсэн тус айрагны шошгийг Чили зураач Marco Evaristti хийжээ. Тэрээр 125 шил пивонд зориулан таван төрлийн шошго гараар урласан бөгөөд тус бүр билэгдэлийн чанартай зааны зурагтай гэнэ.

Өнгөрсөн жил Vintage гурвалын анхных нь болох Vintage No. 1-с 600 шилийг үйлдвэрлэн 2008 Дани кроноор зарсан байна. Ирэх жил мөн Vintage No. 3-г үйлдвэрлэх бөгөөд 2010 Дани кроноор зарах гэнэ.

Vintage No. 2 пивийг эсгэлцсэн таван мэргэжилтэний нэг болох Morten Ibsen Шар айргийн хязгаарыг шинээр тогтоохыг хичээсэн энэхүү пиво тансаг улаан дарсны сектортой өрсөлдөхүйц пиво болсон хэмээжээ. Пивог эсгэх мэргэжилтэний нэг болох Eiken эсгэсэн өдөр, шошго мөн эсгэсэн технологийг бодолцовол бараг хямд талдаа хэмээн дүгнээд энэхүү пивоны шил нь л 500 крон буюу ойролцоогоор 115 долларын үнэтэй хэмээжээ.

Vintage No. 2-г J.C. Jacobsen-ы 1847 онд хэрэглэгдэж байсан зооринд (15 метрийн гүн) Франц царсан бидонд 100 өдрийн турш эсгэсэн байна. 10.5 градус тус пиво нь тас хар өнгөтэй, экспрессо мэт хөөсөрдөг ажээ. Какао, карамель, ваниллины амттай тус шар айргийг утсан гахайн мах, бяслаг, oysters, shellfish эсвэл шоколад крем брулеетэй (crème brûlée)зэрэгтэй хольж хэрэглэвээс хорвоогийн жаргалыг мэдрүүлэх амтлуулах гэнэ.

9 comments:

ЗОРИГТ8 said...

Энэ үнэтэй пивоны нууц нь зөрөг цэцэг хэмээх ургамалд, тэгээд шүүлтүүрт л байгаа болов уу

Ууганбаяр said...

Наадахыг чинь нэг уух юмсан.
Тэр Хойд Солонгосын удирдагч чинь 400 ам.долларын виногоор хоолны дарууллага хийдэг гэсэн бас овоо л эд байгаа байх даа. Нөхөр шууд үйлдвэрээс нь захиалдаг юм биш үү.

Чиний шалгалт ямар их юм бээ? Гадаадад сурахад шалгалтнаас шалгалтны хооронд байж байгаад ирдэг юм биш үү. Айн

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Зоригтоо Миний мэдээллийн эх сурвалжид зөрөг цэцэг болон шүүлтүүрийн талаар дурдаагүй байсан шиг санагдаж байна. Энэ талаар мэдсэнээ хуваалцсанд талархлаа.

Ууганбаяраа энэ пивог тэр тансаг хэрэглээний дарсуудтай өрсөлдүүлэхээр гаргасан юм гэнэ билээ. 400 битгий хэл үнэтэй дарс, архинууд зөндөө байгаа байх өө.. Би лав дарс, пиво, архи гээд ер нь л үйлдвэрлэлтэй бол улсынхаа ерөнхийлөгч болон ерөнхий сайдынхаа хэрэглээнд хямдруулж энэ тэр өгч долигоно оо :)
Явцын 2 улирлын сүүлд нэг гээд нийт 3 шалгалт өгдөг, их байна уу?

Ууганбаяр said...

Уул нь ч гайгүй л юм байна. Чи шутис-ийг хэр мэдэх үү шутис бас ойр ойрхон шалгалт авах маягаар явдаг энэ зарчим их зүгээр юм шиг санагдсан шүү. одоо хичээлийн чинь улирал хэзээ дуусах уу

ЗОРИГТ8 said...

Манай найзууд пиво уугаал суунаа пивоны ширээний ард. Ярих юмгүй болоод ирэхээрээ гартаа барьсан пивоныхоо талаар мэддэг бүхнээ яринаа. яаж хийдэг, хэрхэн үйлдвэрлэдэг, хаанах нь дажгүй гээд л...Анхаагынхаа блогоос л мэдээллийн цангаагаа тайлах юм даа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Ууганбаяр: Тийм байгааз, ШУТИС-г сайн мэдэхгүй ээ, ШУТИС гэж ер нь 10-аа төгсөөд шууд наашаа ирсэн болохоор Монголын боловсорлын системийн талаар бараг мэдлэггүй. Осолдохгүй л конкурсдсан. Shame on me ha :) Хичээл амарчихан байгаа.

Зоригт лаг магтдаг байна шүү дээ, ичив :)

ЗОРИГТ8 said...

Би чиний блогоос мэдээлэл авахаар яагаад ичдэг билээ...бүрэг ичимхий монгол эмэгтэй гэж үү

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Мэдээллийнхээ цангааг тайлдаг энэ тэр гээд тэнгэрт тултал магтахаар л ичиж байхгүй юу.

ЗОРИГТ8 said...

За за би уг нь тэнгэрт тулгаагүйл юмсан. Газраас жаахан хөөргөх хэмжээний магтсан гэж бодож байгаа. За тэр ч яахав.