Monday 2 March 2009

Англи хэлнээс хассан ч харамсахгүй харин ч баярлуулах үгсийн жагсаалт


Lake Superior Их сургууль 2009 онд Англи хэлний үгийн сангаас хасахыг, ядаж 2009 ондоо хэрэглэхгүй байхыг санал болгох үгсийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтанд буруу хэрэглэгддэг/сэн (Mis-use), хэт их (Over-use) хэрэглэгддэг/сэн эсвэл хэрэггүй (General Uselessness) үгс багттаг ажээ.

Энэхүү жагсаалтыг анх 1975.12.31нд LSSU-гийн (Lake Superior State University) ПР хариуцсан захирал Bill Rabe хэдэн нөхдийн хамтаар List of Words to Be Banished from the Queen's English нэртэйгээр гаргаад маргааш нь буюу жилийн эхний өдөр цацсан байна. Хэд хоногийн дараа гэхэд түүний ажилийн өрөө рүү мянга мянган үгс ирэх болжээ. Тэр жилээс хойш 34 дэх удаагаа уламжилал болгон гаргасан энэхүү жагсаалтанд

1. GREEN (ногоон)– энэ жилийн жагсаалтын тэргүүлэгч 'ногоон' бөгөөд 'Green'-тэй холбоотой 'going green', 'building green', 'greening', 'green technology', 'green solutions' зэрэг үгсийг хэсэгтээ үгийн сангаасаа хасахыг хамгийн олон хүн хүсэмжилж эдгээр үгст саналаа өгчээ.
2. CARBON FOOTPRINT мөн CARBON OFFSETTING
3. MAVERICK
4. FIRST DUDE
5. BAILOUT
6. WALL STREET/MAIN STREET – кризтэй холбогдолтойгоор хэт их хэрэглэгдсэн үгсилн нэг
7. MONKEY
8. <3 – зүрх эсвэл хайртай хэмээх үгийг орлуулах 3-аас бага хэмээх тэмдэглэгээг утгагүй, хэрггүй үг хэмээн үзсэн ажээ.
9. ICON эсвэл ICONIC
10. GAME CHANGER – бизнес, улс төр, медиа энэхүү үгийг хэт их хэрэглэсэн гэж иргэд үзэж байгаа ажээ.
11. STAYCATION
12. DESPERATE SEARCH
13. NOT SO MUCH – спортын мэдээнд ихээхэн хэрэглэгдэх болсон энэхүү үг хэт их хэрэглээнээс болж иргэдийг залхаах болсон гэнэ.
14. WINNER OF FIVE NOMINATIONS
15. IT'S THAT TIME OF YEAR AGAIN зэрэг үгс багтжээ. Та ч гэсэн доорх хаягаар ороод сонсохыг хүсэхгүй байгаа үгээ явуулан санал асуулганд оруулж, хүмүүсийн санал болгосон үгст саналаа өгөх боломжтой юм байна.

Эх сурвалж

17 comments:

ЗОРИГТ8 said...

Монгол хэлнээс хассан ч харамсахгүй үгнүүд бас зөндөө байна даа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

жишээлбэл Зоригтоо?

ЗОРИГТ8 said...

Энэ талаар судалгаа хийвэл олон үг гарч ирэх дамжиггүй. Жишээлбэл: Монгол хэл дээр буудаггүй харийн үгнүүд, орос ах нараас зээлдсэн үгнүүд, хятад гаралтай монгол үгнүүд гээд л...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

би хувьдаа гадаадаас зээлсэн нэгэнт монголжсон үгнүүдийг нэг их илүү үздэггүй ээ. Монгол хэлний хичээл дээр л гадаад үг зээлж хэлээ баяжуулдаг гэж үздэг шиг санагдаж байна. Зарим нэг гадаад үгүүдийг Монгол нь байгаад байхад хэрэглэх нь буруу л даа, гэхдээ цуйван, шийгуа зэрэг үгсийг яаж орлуулах вэ?

ЗОРИГТ8 said...

Би саяхан хөдөө орон нутгийн иргэдийн яриаг сонссон чинь миний мэдэхгүй сайхан Монгол үгнүүд их байнаа. Худрага, гөрөм, толгод, цийдэм гээд л ...Цуйванг хуурай хоол гэдэг ч юмуу, шийгуаг тарвас энэ тэр гээд орлуулж болно.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Нээрээ тарвас гэдэг ш тээ тээ.. Ухвал ч олон сайхан монгол үг гарах байх л даа. Цийдэм гэдэг чины хярам билүү, гөрөм гэж шир хавьцаа байгаа байх, толгод гэж уулсыг хэлээд байна уу, худрага гэдэг нь харин юу билээ хөө. Ерөөсөө ингий хэрэглэх болохуйц бүх Монгол үгээ хэрэглээд бүр болохгүй бол л гадаад үг хэрэглий :)

ЗОРИГТ8 said...

Хоёулангий чинь мэдлэг ойролцоо юм шиг байна өө. Санал ч нэг байна. Бүүр болохгүй гадаад үгээр орлуулий. Манай мэргэжлийн олон үг монгол хэлэнд буудаггүйн. sociology, social, hypothes гэхчлэн олон олон

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хоёулаа яриад л Монголын нийгмийн олон олон асуудлыг шийдчихдэг бол гоё оо :) Социологи чинь нийгэм биш билүү. Нийгэм судлал ч юм уу?

ЗОРИГТ8 said...

Яааг үнэн. Тэгдэг бол олон асуудал шийдцэн байхгүй юу. Нийгэм судлал гэж орчуулахаар утга төгс болж чаддаггүйн. Чи ямар мэргэжилтэй вэ Анхаа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Би сэтгүүлчээр төгссөн, одоо MBA хийж байгаа... Оюутан мэргэжилтэй :)

ЗОРИГТ8 said...

Оюутан мэргэжилтэй сэтгүүлч бүсгүй юм биз дээ. Монголын сэтгүүлчидтэй, хэвлэл мэдээлэл хэрэглэгчидтэй ажиллах хүнд үүрэг надад оногдсон учраас мэдээлэл гэдгийг тамхи шиг хэрэглэх хэрэгтэй байдгийн. Чинийхээр хаана MBA Хийвэл зүгээр вэ

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Сайн мэдэхгүй юм даа.. Би хувьдаа дассан газрын даавуу зөөлөн гэж бодоод л эндээ үргэлжилүүлсийн.. Ер нь сурахад Европ дажгүй юм шиг санагддаг. Ядаж л сургалт үнэгүй юм чинь. Америк төлбөр өндөртэй болохоор ажиллаж төлбөрөө дээр нь байр, хоол, бензиний мөнгө гээд заавал ажиллахгүй бол болохгүй тул би америкт сурвал сургалтаа нилээн орхигдуулаахаар юм байна гэж бодсон.

ЗОРИГТ8 said...

Хүмүүсээс сонсохоор ЯПОН АМЕРИК энтэр амьдралын өртөг өндөр их гэхийн. Заавал ажиллах хэрэгтэй гээд л...Европд чинь тэгээд хамгийн үнэтэй хотууд бйадаг шиг санагдахын.Ер нь Монгол зүгээр ч юм уу хэ хэ..

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Чех, Швед, Голланд гээд барууны улсуудад сургалт үнэгүй байдаг ш тээ. Тэгээд оюутнууд долоо хоногт 20 цаг ч билүү ажиллах эрхтэй байдаг гэсэн. Долоо хоногт хорин цаг ажиллаад хоол байрныхаа мөнгийг олоод сурвал дажгүй л юм шиг санагдсан..

ЗОРИГТ8 said...

Бүх шатны сургалт нь уу...ажиллах эрхийг нь сургуулиас нь өгдөг юмуу.
Уг нь Барууны боловсрол хаана ч гологдохгүй нь ДАВУУ ТАЛ юм даа. Тэгээд english хэмээх даяар хэлийг сурчина. Ер нь еврол зүгээр юм байна.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тийм бүх шатны сургалт үнэгүй. Ажиллах эрхийг хаанаас өгдөгийг сайн мэдэхгүй байна, сонирхож байвал хэд хэдэн хүнээс асууж өгье.. Швед л гэхэд англиас гадна Герман хэл мөддөг байх хэрэгтэй байдаг гэж сонссон. Цаг нь байгаад мөнгө нь байвал Европод сурах дажгүй юм шиг байгаан...

Anonymous said...

sain bna uu unuudur bi tanii ertuntsuuur ayllalaa. nadad uneheer ih taalagdlaa. tanii tsaashdiin ajild ulam ih amjiltiig husen eruue. minii taamgaar ta gadaad helnii undur medlegtei hun bh gej bodoj bna. hervee taniig zuvshuurvul tanias zuvluguu avah gesen uima. bi hari helnees orj irsen gadaad /angli oros yopon ssolongos hyatad/ mongoljood bgaa ugnii talaar sudalgaa hiih gej bga uimaa. bi zuv hunee olson gedegtee itgeltei bna. ta minii ochuuhen setgeliig min huleen avch uuriin stgegdle huvaaltsahiig zuvshuurch bgaa bol erdenesuvd_146@yahoo.com gedeg hayag ruu mail bichij uldeene uu. . Taniig hundetgesen ERDENESUVD.N