Саяхан хэтийн амьдралд маань хэрэг болсоны үндсэн дээр ... гүйгээр хүүхэдтэлгээ хамтран ажиллах (миний оноосон, богиносгосон нэр нь, жинхэнэ нэр нь, Хүүхэдтэйгээ хамтран ажиллах: орилж хашгиралгүйгээр, гуйж гувшилгүйгээр, загналгүйгээр, аргадалгүйгээр) хэмээх номыг умшлаа. Өөрөө хүүхэд шуухадтай болсон эсхүл болох гэж байгаа юм биш шүү (ойрын 3 жилийн мастер төлөвлөгөөнд байхгүй :)).
Энэ номны эхэнд таны хэр эцэг/эх болохыг шалгах сонжоо, номны төгсгөлд байх асуулт хариултын бүлгээс гадна зургаан бүлэгтэй энэхүү номны бүлэг бүрийн эцэст эцэг эхүүдэд зохиулсан эдгээрийг мартаж болохгүй шүү хуудас байх. Номын товчлол гэмээр тэрхүү хуудсуудыг бүлэг бүрээр нь цуврал болгон нийтлэх санаатай, хүүхэдтэй нэгэнд нь хэрэг болох байхаа гэж найдаж байна. Илүү дэлгэрэнгүйг бага насны үгэнд тань ордоггүй хүүхэдтэй бол энэхүү номыг (Elizabeth Pantley-н "Kid Cooperation: How to Stop Yelling, Nagging and Pleading and Get Kids to Cooperate") олж умшаарай гэж зөвлөх байна.
Номонд бичсэнээр бол үр хүүхдээ хүмүүжүүлэх нь дэлхий дээрх хамгийн хэцүү мэргэжил бөгөөд үүнд зориулсан сургуул, соёл, сургалт байдаггүй нь энэхүү "24 цагийн мэргэжил"-ийг улам хүндрэлтэй болгодог гэнэ. Хүүхдийг эрх дураар нь байлгах бус том болоод "хүн шиг хүн" болгох нь эцэг, эхчүүдийн эрхэм зорилого аж. Үүнээс гадна яаж ч хичээгээд төгс төгөлдөр эцэг эх болох боломжгүй тул эцэг эхчүүд өөрсдийгөө голох хэрэггүй гэнэ.
Тэгвэл илүү сайн эцэг эх байх (үр хүүхдээ илүү сайн хүмүүжүүлэхийн тулд) яавал зохих вэ? (1 дүгээр бүлэг)
Эрх мэдлийг гартaa бат барих хэрэгтэй!
Хүүхдүүдээ таньд захирагдахыг нь хүлээх хэрэгтэй гэнэ. Тэдний өмнө буруутай мэт аашилж, элдэв шалтаг олох хэрэггүй гэнэ. (Нэг өгүүлбэр ашиглах; плийз, ... хийхээр... хийнэ зэрэг тойруулсан бус, ойлгомжтой, хийж болохуйц, богино (нэг) өгүүлбэр хэрэглэх хэрэгтэй гэнэ. Жиш: усанд орооч плийз эсвэл даалгавараа хийчихээд гадаа гарч болно г.м)
Бодох хэрэгтэй.
Ямар ч тохиолдолд, ямар ч үед төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэнэ.
Хэлсэн бүхэн тань "утгаа агуулсан" байх хэрэгтэй гэнэ.
Бод. Сануул. Үйлд. Мөрд. (Жиш: Хоол болохоос өмнө хувцасаа соль гэчихээд хэдэн минутын дараа хоол боллоо хувцасаа сольсон уу? гэж асуугаад, хэдэн минутын дараа хувцасаа сольсон эсэхийг нь шалгаад солиогүй байх юм бол дуугүйгэн хөтлөөд өрөөнд нь аваачаад хувцасыг нь солих г.м, meant гэдэг шүү дээ, элдэв шалтагийг нь хүлээн авч хоолны дараа солихыг нь зөвшөөрөхгүй байх хэрэгтэй гэнэ.)
Чадвар (арга ухаан) хэрэглэх хэрэгтэй гэнэ.
Зорилго маань юу билээ, зорилгодоо хүрэхийн тулд ямар арга хэрэглэх вэ?
Хийж/ гаргаж болохгүй алдаанууд.
* Бууж өгөх (та "үгүй" гэсэн ч хүүхдээ эсвэл хүүхдүүдээ гуйгаад байхаар нь саяхан эсэргүүцэж байсан зүйлээ "зөвшөөрөх")
* Бүрхэг хүлээлт (жиш: өрөөгөө цэвэрлэ! хүүхэд өрөөгөө цэвэрлэ гэх таны үгийг бүх зүйлээ орон доогуураа хий гэж ойлгох магадлалтай бөгөөд энэхүү хүлээлтээ "хувцаснуудаа шкабандаа хийгээд тоглоомоо цуглуулж хайрцганд нь хий" тодорхой тайлбарлах хэрэгтэй.)
* Барьцгүй байх (өчигдөрхөн ширээн дээр гараад тоглоход нь юм хэлдэггүй байснаа өнөөдөр боож үхтэлээ уурлах г.м. Энэ тохиолдолд хүүхэд тань таны лимитыг байнга хянаж, шалгаж байх болно гэдгийг битгий мартаарай.)
* Буруу зүйл хийхээр нь нүдэн балай, чихэн дүлий байх. (хажуу хавирганыхаа хүмүүсийг хазаад, өшиглөөд байхаар нь юм хэлэхгүй байх г.м)
Нэгдүгээр бүлгийн товч нэг иймэрхүү. Дээрх алдаануудыг гаргаваа эцэг эхчүүдээ. Илүү дэлгэрэнгүйг
Kid Cooperation: How to Stop Yelling, Nagging and Pleading and Get Kids to Cooperate номноос
Зохиогч: Elizabeth Pantley
Зохиогчын цахим хуудас
Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Saturday, 12 September 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Энэ зохиогчийн уйлуулж унжуулалгүйгээр унтуулах, идүүлэх гээд өөр бусад номууд байдаг аж. Сайтанд нь ном бүрийнх нь хойно байдаг асуулт хариултын хэсгийг нийтэлсэн болтой, хальт харахнээ. Та тэндээс элдэв асуултандаа хариулт авч, өөр асуулт асууж болно шүү.
Post a Comment