Thursday 10 September 2009

нэг ултай гурван гутал (Sexzee)


135 паундаа төлөөд энэхүү өсгийтийг авахлаар, гутлын НЭГ улыг таны сонгосон ГУРВАН өөр "дээд талтай" өгдөг гэнэ. Дараа нь, хүсвэл, өөр өнгийн "дээд талыг" 15 өнгөний сонголтоос таалан дангаар нь худалдаж авч болдог энэхүү "нэг ултай гурван гутал" (цаашлаад 15 гутал :)) консефт надад их таалагдлаа. Үнэнд татвараас гадна хүргэлтийн мөнгө багтсан нь бас нэг давуу тал мэт.
Sexzee-гээс гадна Kozee, Gypzee зэрэг дээд талыг нь сольдог загварууд байгаа бөгөөд кози нь 50 паунд, жипзи нь 125 паундны үнэтэй аж.
Бүсгүйчүүдээ ийм өсгийттэй бол яахуу :)

3 comments:

B.Tumennast said...

dajgui setgesen bna shdee

www.MonKey.mn said...

Сайн байна уу.
Иргэний сэтгүүл зүйг дэмжих www.monkey.mn вэбсайтын уншигчдад энэ блогтоо нийтэлсэн сонирхолтой мэдээллүүдээ хуваалцахыг урьж байна.

Хүндэтгэсэн

Monkey Team :D

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Гутлын саванд бага зай эзлээд дээр нь хувцасандаа зохицуулаад өнгий нь сольчихож болдог их дажгүй байгааз Түмэннастаа.

Тэгье ээ монки.мн, дуртайяа :)